solongonews
Ван И Малайзын Гадаад хэргийн сайд Замбритай уулзав
2023-11-29 17:19
Ван И Малайзын Гадаад хэргийн сайд Замбритай уулзлаа

        ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И орон нутгийн цагаар 11 дүгээр сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо Малайзын Гадаад хэргийн сайд Замбритай уулзав.

        Ван И:

- Энэ жил Хятад-Малайзын иж бүрэн стратегийн түншлэл байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайд Анвар Ибрахим Хятадад амжилттай айлчилсан, Дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Анвар Ибрахим нар Хятад-Малайзын  хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулах талаар чухал зөвшилцөлд хүрч, хоёр талын харилцааны хөгжилд чухал түлхэц болж байна. Ирэх онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Хятад улс Малайзын талтай Хятад-Малайзын хувь заяаны хамтыг цогцыг хамтран байгуулах, Хятад-Малайзын харилцааг шинэ түвшинд гаргах удирдлагын дор янз бүрийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

        Замбри:

- Хятад улс Малайзын сайн, найдвартай анд бөгөөд Малайз улс Хятадтай харилцах харилцаандаа ихээхэн ач холбогдол өгдөг. Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх, өндөр түвшний харилцан айлчлалын эрч хүчийг хадгалах, хоёр талын харилцааг илүү их хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө Бид Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлэв. 

 

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл