Орон нутгийн цагаар 06-р сарын 19-ний өглөө Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Берлиний Ерөнхийлөгчийн ордонд Германы ерөнхийлөгч Штайнмайертай уулзав.
Ли Цян дарга Ши Жиньпинийн чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Штайнмайерт дамжуулаад "Өнгөрсөн жил Хятад, Герман хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаад дарга Ши Жиньпин ноён ерөнхийлөгчтэй баярын цахилгаан солилцож, хоёр талын харилцааны эрүүл, тогтвортой хөгжилд стратегийн удирдлагын ач холбогдол өгсөн байна. Миний одоогийн Германд хийж буй айлчлал, Канцлер Шольцтой хийсэн Хятад, Германы засгийн газрын долоо дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг хамтран тэргүүлэх нь хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн зөвшилцлийг хэрэгжүүлж, итгэлцлийг тасралтгүй нэмэгдүүлэх, эргэлзээг арилгахад чиглэж байна. Хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судалж, Хятад, Германы бүх талын стратегийн түншлэлийн утга учрыг баяжуулан, хоёр орны хөгжил, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тусална.
Хятад, Германы хооронд ашиг сонирхлын үндсэн зөрчил байхгүй, хамтын ажиллагааны суурь нь бат бөх, хөгжлийн эрч хүчтэй байна. Хятад, Германы хамтын ажиллагааны ирээдүйд бид итгэл дүүрэн байна. Хятад улс нээлттэй хамтын ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн. Хамгийн том эрсдэл бол хамтран ажиллахгүй, аюулгүй байдлын хамгийн том эрсдэл бол хөгжихгүй байх явдал болно. Хятад улс Герман улстай энх тайван хөгжлийн хамтын ажиллагааг дэмжиж, дэлхий дахины тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэж, эмх замбараагүй, хоорондоо нягт холбоотой дэлхийн байдлыг илүү тодорхой болгоход бэлэн байна. Хятадын хөгжил нь дэлхийд эерэг хувь нэмэр оруулж, бүх улс орны хувьд чухал боломж юм" гэжээ.
Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг Штайнмайер Ли Чянаас хүсээд "Герман улс Хятад улсын хамтын ажиллагааны найдвартай түнш байж, худалдааны чөлөөтэй байдлыг хамтдаа хамгаалж, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сорилтыг хамтдаа даван туулахад бэлэн байна. Герман улс харилцааны зайгаа браих болон бүлэглэлийн сөргөлдөөнийг эсэргүүцэж, Хятад улстай харилцаа холбоогоо бэхжүүлж, дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг ахиулахад хамтдаа хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэжээ.
Түүнчлэн хоёр тал Украины хямрал зэрэг нийтлэг санаа зовниж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.
