solongonews
Ши Жиньпин, Вьетнамд айлчилж байна
2017-11-12 19:42
Ши Жиньпин, Вьетнамд айлчилж байна.

Арван нэгдүгээр сарын 12-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Ханойд очиж, Вьетнам улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлэв.

Орон нутгийн цагаар 11 цаг 10 минутад Ши Жиньпиний суусан тусгай онгоц Ханойн NOI BAI олон улсын онгоцны буудалд газардав. Ши Жиньпин онгоцноосоо буухад ВКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн газрын байнгын дарга, Төв хорооны хяналт шалгалтын комиссын дарга Tran Quoc Vuong нар угтан авав. Вьетнамын залуус Ши Жиньпинд цэцгийн баглаа барив. Хүндэт харуулын цэргүүд улаан хивсний хоёр талаар жагсан угтлаа. Вьетнамын гоёмсог сүрлэг хувцасласан иргэд гартаа Хятад, Вьетнам хоёр орны далбааг намируулж, Ши Жиньпин даргыг угтсан юм. 

Дин Шюешян, Лю Хэ, Ян Жиечи нар Ши Жиньпин даргыг дагалдан онгоцоор хамт очив.
Ши Жиньпин, Да Нангд Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус 25-р хуралд оролцсоны дараа Ханойд очсон юм. Да Нангаас явахад Вьетнамын Засгийн газрын сайд нарын зэрэг өндөр албаны хүмүүс, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Carrie Lam Cheng Yuet-ngor нар онгоцны буудалд очиж, гаргаж өгсөн юм. 

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл