ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Аньхүй мужийн Чяньшань хотын Е Жай дунд сургуулиас цэргийн сургуульд шалгуулан орсон 20 шинэ сурагчид захидлын хариу илгээж, тэднийг урамшуулан зоригжуулсан байна.
Ши Жиньпин захидалдаа "Та бүхэн цэрэгт элсэн эх орныхоо ачийг хариулахыг амьдралынхаа хүсэл зорилт болгож, энэ жил цэргийн сургуульд шалгуулан элсэн орж, цэргийн амьдралаа эхлүүлсэн байна. Би та бүхэнд баяр хүргэе. Армиа хүчирхэгжүүлэх үйлсийг урагш ахиулахад эрч хүчтэй олон олон залуучуудын үргэлжийн хичээл зүтгэл шаардлагатай байна. Чин үнэнч зан чанараар шаргуу хичээнгүй сурч эзэмшиж, шантрашгүй хатуу хэв маягт сууж, өндөр чадвартай, мэргэшсэн, шинэлэг цэргийн боловсон хүчин болон хүмүүжиж, улсын батлан хамгаалалт, армийн орчин үеийн шинэчлэлтэд хувь нэмрээ оруулахыг та бүхнээс хүсэж байна" гэжээ.
