solongonews
Францад хийсэн Ши Жиньпиний айлчлалын талаар хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа
2024-05-08 11:01

Францад хийсэн Ши Жиньпиний айлчлалын талаар хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа

 

5-р сарын 7-нд болсон хэвлэлийн бага хуралд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Хятад улсын дарга Ши Жиньпиний Франц дахь айлчлалын талаар танилцуулав.

Линь Жянь хэлэхдээ, Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 5-7-ны өдрүүдэд Францад албан ёсны айлчлал хийж байна. Ши Жиньпин даргын хөлөглөсөн тусгай онгоц 5-ны өдөр Парисын Орли олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Ши Жиньпин дарга Парист буугаад хэлэх үгээ бичгээр илгээсэн байна. 6-ны өдөр ерөнхийлөгч Эммануэль Макроны урилгаар хүлээн авалтын ёслолд оролцож, мөн ерөнхийлөгч Эммануэль Макронтай уулзсаныхаа дараа сэтгүүлчидтэй хамтдаа уулзсан. Мөн өдөр Хятад Францын бизнес эрхлэгчдийн комиссын зургадугаар хурлын хаалтын хоёр орны төрийн тэргүүн оролцож үг хэлэв. Мөн өдрийн орой Эммануэль Макрон гэргийн хамт Ши Жиньпин дарга, мөн түүний гэргийд зориулсан хүндэтгэлийн дайллага хийв. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейн нартай Хятад Франц Европын гурван талт уулзалт хийсэн гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл