
Айлчлалын хугацаанд Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийг хүлээн авч уулзах юм. Ли Кэчян, Дмитрий Медведев нар уулзалт зохион байгуулснаар Хятад, Оросын Ерөнхий сайдын 22 дахь удаагийн ээлжит уулзалт зохион байгуулагдаж, мөн Хятад-Оросын хэвлэл мэдээллийн солилцооны оны хаалтын ёслолын үйл ажиллагаанд оролцоно.
10 дугаар сарын 31-ний өдрийн 17:00 цагт Ерөнхий сайд Дмитрий Медведев Ардын сүлжээнд урилгаар саатаж, Хятадын интернэт сүлжээний найзуудтай “Хятад, Оросын харилцааг хөгжүүлэхийг дэмжин, урт удаан хугацааны нөхөрлөлийн суурийг бэхжүүлье” сэдвээр ярилцах юм.
Дмитрий Медведев 1965 онд Ленинградад /Петербург хот/ төржээ. 1990 онд Ленинградын Улсын Их Сургуулийн хуулийн мэргэжлээр төгсөж, хуулийн дэд докторын зэрэг хамгаалж, сургуульдаа багшаар үлджээ. 9 жил багшийн албан тушаалыг гүйцэтгэсний дараа тэрээр улс төрд орж ирсэн байна. 2008 онд ОХУ-ын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2012 онд Оросын Ерөнхий сайдын тушаал үүрэв. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Хятад улсын дарга Ши Жиньпинтэй 5 удаа уулзаж, Хятад, Оросын нөхөрлөлийн харилцааг онцолж, прагматик хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулан, Хятад, Орос хоёр орны ард түмэнд бодит ашиг тус хүргэх, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
