solongonews
АНУ-ын ахлах сургуулийн сурагчдын Ши Жиньпин даргад илгээсэн захидал
2019-04-21 21:00
АНУ-ын Иллинойс мужийн Хойд Ниллсийн ахлах сургуулийн Хятад хэлний ангийн сурагчдын Ши Жиньпин даргад илгээсэн захидал:

Хүндэт Ши Жиньпин даргад:

Та сайн байна уу? Бид АНУ-ын Чикаго дахь ахлах сургуулийн сурагчид. Манай Хойд Ниллсийн ахлах сургууль нь Иллинойс мужид байрладаг. Бид хятад хэл сурч байгаа бөгөөд хятад хэлээр танд захидал илгээхийг хүссэн юм.

Бид хятад хэлээр ярих дуртай. Мөн хятад хэлний багш нартаа хайртай. Бид хятад ханзыг бичиж, хятад хоол идэх дуртай. Бид хятад хэлээр "Маш мундаг /тай бан лэ/", "Би чамд хайртай /вө ай ни/", "Найз /пэн ю/", "Чармай /жя ю/", "Яах вэ л /ма ма хү хү/", "Гамбургер /хань бао бао/", "Ядарч байна /лэй/" гэж хэлэх дуртай. Бид бүгд хөгжим сонсох дуртай. Та Америк дууг сонирхдог уу? Хятад маш том бөгөөд үзэсгэлэнтэй. Бид Хятадад очиж үзмээр санагддаг.

Та өөрийнхөө ажилд хайртай юу? Ажлын ачаалал ихтэй байдаг байх? Танд сайн найз байдаг уу? Та англиар ярьдаг уу? Та хэдэн настай вэ? Та аль орны хоол хүнсийг идэх дуртай вэ? Таны хобби юу вэ? АНУ танд таалагддаг уу? Бид таныг сайн хүн гэж боддог, мөн маш царайлаг гэж үнэлдэг. Бид танаас хариу захидал ирнэ гэж найдаж байна. Баярлалаа!

Танд гахай жилийн сайн сайхныг хүсэж байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл