
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Шинэ цаг үед Хятадын онцлог бүхий том гүрний гадаад харилцаа нь Ши Жиньпины шинэ цаг үеийн Хятадын онцлог бүхий социализмын үзэл санааны удирдлагаар шинэ үйл ажиллагаа явуулж, шинэ дүр төрхийг буй болгон, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг цогцлоход шинэ улам илүү хувь нэмрээ оруулах болно гэжээ.
ХКН-ын XIX их хурал саяхан бүрэн амжилттай өндөрлөлөө. Тус хурал Хятадын гадаад харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай Гэн Шуан 25-нд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Өвөрмөц онцлог бүхий том гүрний гадаад харилцааг бүх талаар хөгжүүлэх нь Ши Жиньпины шинэ цаг үеийн Хятадын онцлог бүхий социализмын зориг санааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. ХКН-ын XIX их хуралд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин шинэ цаг үе дэх Хятадын онцлог бүхий том гүрний гадаад харилцааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд Хятадын онцлог бүхий том гүрний гадаад харилцаа шинэ хэлбэрийн олон улсын харилцааг буй болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулна гэж хэлсэн гэжээ.
Шинэ цаг үеийн Хятадын онцлог бүхий том гүрний гадаад харилцаа Ши Жиньпины шинэ цаг үеийн Хятадын онцлог бүхий социализмын үзэл санаагаар удирдуулна гэж Гэн Шуан онцоллоо.
