solongonews
Ши Жиньпин Кубийн ерөнхий сайд Мануэль Маррерогийг хүлээн авч уулзав
2023-11-07 08:48
Ши Жиньпин Кубийн ерөнхий сайд Мануэль Маррерогийг хүлээн авч уулзав.

    Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 06-нд АИХ-ын танхимд Кубийн ерөнхий сайд Мануэль Маррерогийг хүлээн авч уулзав. 

   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Куба бол сайн найз, сайн нөхөр, сайн ахан дүүс байж, үе үеийн удирдагчдын дэмжлэгтэйгээр хоёр орон өөр өөрсдийн онцлогтой социализмыг байгуулах замналаар зэрэгцэн урагшилж, язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан дэмжиж ирсэн юм. Мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар нягт хамтран ажиллаж, дээд хэмжээнд итгэлцсэн харилцааг тогтоосон юм. Хоёр нам, хоёр орны харилцааг Хятад улс стратегийн түвшнээс цогцоор нь авч үзсээр ирсэн бөгөөд Куб улстай урт хугацааны найрамдалт харилцааг хөгжүүлэх бодлого барьж ирсэн юм. Бид Кубын талтай улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлэн бэхжүүлж, хоёр орны засаглалын тухай туршлага солилцоход бэлэн байна. Мөн Кубын ард түмэн гадаадын хөндлөнгийн оролцоо, шахалт дарамтыг эсэргүүцэхийг Хятад улс тууштай дэмжих бөгөөд үндэснийхээ бүрэн эрх, нэр хүндийг  хамгаалахыг хэлбэрэлтгүй дэмжсээр байх болно" гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо:

- “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний III чуулга уулзалтын үеэр “Бүс ба зам” санаачилгын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг дэмжих найман зүйлт санаачилгыг дэвшүүлсэн. Үүнийг Кубын тал өөрийн орны хөгжилтэй уялдуулан ашиглахыг хүсэж байна. Ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрүүл мэнд, технологи, харилцаа холбоо зэрэг салбарын хамтын ажиллагааны нөөц баялагт тулгуурлан, хоёр орны бодит хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн  хөгжүүлэх ёстой. Кубын тал Хятадын олон улсын импортын экспо зэрэг томоохон индрийг ашиглан, улс орныхоо онцлог бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг дэмжиж байна. Энэ оны 09-р сард Куба "77-гийн бүлэг ба Хятад улс" дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг ахиулахад чухал хувь нэмэр орууллаа. Хятад улс Кубын талтай хамтдаа хөгжиж буй орнуудын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг цаашид хамгаалсаар байх болно.

Мануэль Марреро Раул Кастро Мигель Диас-Канель нарын дотнын мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлаад, Хятадын олон улсын импортын 06-р экспод оролцож байгаадаа маш баяртай байгаагаа илэрхийлээд "Энэ удаагийн айлчлалаар Хятадын хөгжлийн ололт амжилт жич Хятадын өөрчлөлт хөгжлийн үйл явц дахь ХКН-ын гүйцэтгэж буй гол үүрэг ролийг маш гүнзгий ойлгож мэдсэн. Эрхэм дарга танай төр улсаа засах чухал үзэл баримтлал нь Куба жич дэлхийн бусад улс орнуудад лавлагаа болох чухал ач холбогдолтой. Урт хугацааны турш, Хятад улс Кубад маш их туслалцаа үзүүлсээр ирсэн, энэ нь Куб хүндрэл бэрхшээлийг давж, социализмын үйлсийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд маш их ач холбогдлоо өгсөн юм. Манай орон Хятад улстай эв нэгдэлтэй хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, харилцан тууштай дэмжиж, хоёр орон, хоёр ард иргэдэд үр өгөөжийг улам сайн хүртээхэд бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл