solongonews
Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг идвэхтэй тусган авч байна
2018-05-05 21:17
Марксын мэндэлсний 200 жилийн ойн хурал 05-р сарын 04-нд Бээжин хотноо болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн юм.

Ассошиэйтед Пресс агентлаг: Ши Жиньпин даргын хэлсэн үг бол БНХАУ-ын Марксын мэндэлсний ойг дурсан тэмдэглэх цуврал арга хэмжээний чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ши Жиньпин Марксыг "Орчин цагийн аугаа сэтгэгч" хэмээн нэрлэсэн байна гэжээ.

Ройтерс агентлаг болон Франц пресс агентлаг: Марксын мэндэлсний 200 жилийн ойн үеэр, Ши Жиньпиний хэлсэн үг ХКН Марксизмыг баримтлан хөгжүүлж буйн нотолгоо юм. Ши Жиньпиний хэлснээр ХКН Марксизмыг өөрийн далбаан дээрээ бичсэн нь маш оновчтой сонголт юм гэжээ.

Вьетнамын Нийгмийн шинжлэх ухааны академийн Хятад судлалын хүрээлэнгийн захирал асан До Тиен Сам: Ши Жиньпин Марксизмын Хятадад үзүүлсэн ач холбогдлыг ихэд чухалчилсан. Марксизмыг Хятадын бодит байдалтай уялдуулан Хятадын хувь заяаг өөрчилсөн төдийгүй Хятадын хөгжлийг үргэлжлэн хүчээр сэлбэж, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалт, мөрөөдлийг биелүүлэх болно. Марксизмыг ХКН практикт улам сайн хэрэгжүүлж, Хятад улс ирээдүйд аливаа сорилтыг даван туулахыг хүсэж байна гэжээ.

ОХУ-ын Эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн факултетийн профессор Владимир Автономов: Марксизмыг Хятадын бодит байдалтай уялдуулах нь Марксизмын үндсэн онол, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах зэрэг шинэ онолтой нийцэж байна. Түүнд Хятадын оюун ухаан агуулагдаж байгаа юм. Хятадад социализм асар их амжилтад хүрсэн нь "Хятадын онцлогт" байгаа юм гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл