Энэ жилийн Хятад улсын "Хоёр чуулган"-ы хугацаанд Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн төлөөлөгчидтэй хамт Засгийн газрын ажлын тайланг хянан зөвлөхөөр ирсэн ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд хадаг барьсан Хятад улсын ардын төлөөлөгч, Эвенк үндэстний өөртөө засах хошууны Имин гол сургуулийн захирал Мэйхуагаас сурвалжилга авахад тэр баярласан сэтгэлээ дарж ядсан нь илэрхий байлаа. Тэрээр энэ удаагийн хуралд хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн сургуулийн өмнөх насны боловсролын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлбэл зохих тухай сануулга дэвшүүлсэн байна.

Мэйхуа төлөөлөгч: - ХКН-ын XVIII их хурлаас хойш хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн сургуулийн өмнөх насны боловсрол нэлээд хурдтай хөгжиж, цөөн бус сум, шянь, сууринд албанаас эрхэлсэн хүүхдийн цэцэрлэг байгуулагдаж, мал аж ахуйн орны хүүхдүүд гэрээсээ ойр цэцэрлэгт хүмүүжих нөхцөл боломжийг бүрдүүлжээ. Гэвч одоогоор сургуулийн өмнөх насны боловсролын хот хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийн асуудал мөн оршиж байна. Тухайлбал: Сум, шянь, суурингийн хүүхдийн цэцэрлэгийн сургалтын нөхцөл харьцангуй муу, сургуулийн өмнөх насны боловсролын төрийн бодлогын баталгааны систем төгөлдөр бус, хөрөнгө оруулалт нь хүрэлцэхгүй, багшийн эгнээ тааруу, багш нарын ерөнхий хэв боловсролын баталгаа хүрэлцэхгүй, сургуулийн өмнөх насны боловсролын мэргэжилтэн дутмаг, бага сургуулийн багш нар хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажлыг гүйцэтгэж байгаа асуудал их байна. Мэргэжлийн цэцэрлэгийн багшаас гадна, шим тэжээл, сэтгэл зүй, мэргэжлийн асрагч хүнд ноцтойгоор дутагдаж, хошуу шяний зэрэглэлээс дээших үндэстний хүүхдийн цэцэрлэгийн тоо нь хүүхдүүддээ монголоор сургах гэсэн эцэг эхийн шаардлагыг биелүүлж чадахгүй байна.
Мэйхуа төлөөлөгч: - Хил хязгаарын үндэстний цөөнхийн газар нутгийн хүүхдийн цэцэрлэгийн төлөвлөлтийг нэгдсэн байдлаар хийж, хүүхдийн цэцэрлэг эрхлэх нөхцөлийг сайжруулах, хүүхдийн цэцэрлэгийн багшийн эгнээ, зардлын баталгаа, хүүхдийн цэцэрлэг эрхлэх түвшинг дээшлүүлэхийг сайжруулах, сурган хүмүүжлийн хөрөнгө оруулалт, цэцэрлэгийн багшийн орон тоо, ажлын байрын бүтэц, мэргэжлийн цолыг хянан тогтоох, ажлын үр дүнгээр цалин олгох зэрэг талд сум, шянь, суурингийн хүүхдийн цэцэрлэгт илүү хэлбийж, хөрөнгө оруулалт, багшийн эгнээ, сургалтын төхөөрөмж зэрэг талын баталгааг хангаж, хүүхдэд эрх тэгш сургуулийн өмнөх насны боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлэн өгч, бүх шатны Засгийн газар сургуулийн өмнөх насны боловсролын төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хүүхдийн цэцэрлэгийн багшийн эгнээг байгуулах, хяналт удирдлага зэргийг хариуцлагатай гүйцэтгэн, эдийн засгийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, цэцэрлэгийн багшид боловсрол хүртээх ажлыг чангаруулж, хөдөө тосгоны хүүхдийн цэцэрлэгийн багшид амьдралын нөхвөр мөнгө олгох төрийн бодлогыг хэрэгжүүлбэл зохино.
