Шэньжэнээс Жүншань хүрэх тэнгис дамнасан авто замын цогцолбор өнөөдөр, зургадугаар сарын 30-нд албан ёсоор ашиглалтад орлоо. Үүнд холбогдуулан Хятад улсын дарга Ши Жиньпин баярын илгээлт илгээж, төлөвлөлт, бүтээн байгуулалтад оролцсон бүх хүмүүст халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Ши Жиньпин"Шэньжэнь-Жүншаний авто замын цогцолбор нь Хонконг-Жүхай-Макаогийн гүүрний дараа Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсэд баригдсан бас нэгэн супер том зам тээврийн төсөл юм. Энэ нь дэлхийн хэмжээний техникийн олон бэрхшээлийг даван туулж, олон рекордыг тогтоосон байна" гэжээ.
Мөн Ши Жиньпин "Ирээдүйд энэхүү зам цогцолборыг зөв удирдаж, аюулгүй, саадгүй, тав тухтай, ухаалаг байхыг баталгаажуулж, Гуандүн-Хонконг-Макаогийн их булангийн бүсийг хөгжлийн шинэ төлөв байдлын стратегийн тулгуур цэг, Хятад маягийн шинэчлэлийн тэргүүлэх газар болгон бүтээн байгуулахын тулд илүү сайн үйлчилгээний баталгаа хангах ёстой" гэв.
Шэньжэнь-Жүншань чиглэлийн авто замын цогцолборын нийт урт нь 24 км. Уг төсөл 2017 оны 02-р сараас баригдаж эхэлсэн бөгөөд нийт 7 жилийн хугацаа зарцуулж ашиглалтад оруулсан юм. "Гүүр, арал, туннель, усан доорх холболт"-ыг нэгтгэсэн дэлхийн анхны тэнгис дамнасан уг цогцолбор ашиглалтад орсны дараа Шэньжэнь-Жүншань хүрэх хугацааг 2 цаг байсныг 30 минут болгон богиносгоно.
