Синьхуа агентлагийн мэдээ: Зургаадугаар сарын 21-ний өдөр Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин “Гүйцэтгэх захирлуудын зөвлөл”-ийн тусгай дугуй ширээний дээд хэмжээний уулзалтад оролцож буй үндсэн дамнасан нэр хүндтэй компанийн захирал нарыг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцжээ.

Уулзалтад оролцож буй бизнесийн төлөөлөгчид “нээлттэй, хамтран ажиллах, хамтаар хожих” гэх сэдвийн хүрээнд, “Нэг бүс нэг зам”, инноваци, ногоон хөгжил, дэлхийн засаглал зэрэг асуудлаар ярилцжээ. Ши Жиньпин дарга илтгэл яриаг сонсон, дурдаж буй асуудал болон саналд хариу өгчээ.
Ши Жиньпин: Хятад улс дэлхийд нээлттэй болж, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлээд 40 жил болж байна. Та бүхэн Хятадын өөрчлөлт нээлтийн явц дахь чухал оролцогч, гэрчлэгч, хувь нэмэр оруулагчид, ашиг хүртэгсэд байж, Хятад улстай нягт харилцаатай болсон байна. 2017 оноос эхлэн дэлхийн эдийн засаг тогтвортой болж эхэлсэн ч эдийн засгийн өсөлт мөн л удаан, худалдааны ивээх үзэл, үндсэрхэг үзэл зэрэг газар авч, дэлхийн энх тайван болон хөгжилд илүү хүнд сорилт тулгарч эхлэлээ. Хятад улс дэлхийн улс орнуудтай хамтаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг хүсэж байна гэв.
Ши Жиньпин: 5 жилийн өмнө “Нэг бүс нэг зам” санаачилгыг эхлүүлж, холбогдох талуудын боломж нөхцөлийг бүрэн ашиглан, улс орнуудын ард түмэнд үр өгөөжөө өгч эхэллээ. “Нэг бүс нэг зам” хаалттай биш, нээлттэй, багтаамжтай байж, дан ганц Хятадын гоцлол тоглолт биш холбогдох бүх талуудын их найрал болох юм. Бид үндсэн дамнасан компаниуд Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, харилцан ашигтай хамтаар хожсон байдлыг бий болгон, нэн олон бодитой үр бүтэмжийг бий болгохыг хүсэж байна гэв.
Хурал оролцогсод Хятадын өөрчлөлт нээлтийн амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улсын дэлхийн эдийн засаг хөгжилд оруулж буй хувь нэмрийг сайшаажээ.
