Синьхуа агентлагийн мэдээ: 27-нд Гуандүн мужийн Шэньжэнь хотноо "ХКН-ын түүх-Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны Гуандүн дахь практик"-ийг танилцуулах хурал боллоо. Тус хурал "Өөрчлөлт хийж нээлттэй байлгах нь одоо үеийн Хятадын хувь заяаг шийдсэн чухал арга мөн" уриан дор болж, ХКН болон дэлхийн улс төрийн намын дээд давхаргын хэлэлцээний тусгай сэдэвт хурлын боломжийг ашиглан, Гуандүн муж Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санааны удирдлагаар өөрчлөлт хийж, нээлттэй байлган, шинээр хөгжсөн практик туршлагыг Хятадад айлчилж буй гадаадын улс төрийн намын төлөөлөгчдөд танилцуулах зорилготой юм.
ХКН-ын Гуандүн мужийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ли Ши: Гуандүн муж бол Хятад улсын өөрчлөлт нээлтийн өлгий нутаг, Шэньжэний эдийн засгийн онцгой бүс бол Хятад улсын өөрчлөлт нээлтийн бэлэг тэмдгийн чанартай ололт амжилт юм. Гуандүн муж цаг үеийн урсгалыг дагаж, манлайлсны учир нь ХКН-ын хүчтэй удирдлагад түшиглэж, Хятадын онцлогтой социализмын үндсэн чиглэлээр замнаж, өөрчлөлт нээлтийн чухал бодлого хэрэгжүүлсэнд оршино гэжээ.
ХКН-ын төв хорооны дэргэдэх Гадаадтай харилцах хэлтсийн дарга Сүн Тао: Өөрчлөлт хийж нээлттэй байлгасан нь орчин үед Хятадын хувь заяаг шийдсэн чухал бодлого бөгөөд ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд бүх иргэдээ ядуурлаас ангижруулж, шинэ Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ойн үед чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтоо биелүүлэн, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх чухал бодлого юм. ХКН олон улс орны улс төрийн намуудтай хөгжлийн боломжоо хуваалцан, хөгжлийн замыг хамтдаа эрэлхийлж, засаглалын туршлага солилцон, "Нэг бүс нэг зам"-ыг шинэ эриний өөрчлөлт хийж, нээлттэй байлган, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зам болгон бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг идэвхтэй байгуулж, улам сайхан дэлхий ертөнцийг цогцлооход бэлэн байна гэжээ.
