Хятадын Гуандүн мужийн Шэньжэнь хотод соёлын хүчирхэг гүрэн байгуулах тухай 2024 оны дээд хэмжээний форум Тавдугаар сарын 23-нд болов.
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй форумд оролцож илтгэл тавилаа. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Күнмин үг хэлжээ.
Ши Жиньпиний соёлын үзэл санаа бол шинэ эриний соёлын бүтээн байгуулалтын практик туршлагын онолын хураангуй юм. Мөн Хятадын үндэстнүүдийн соёлын субьектив байдал, соёлын итгэлийн төвлөрсөн илэрхийлэл бөгөөд шинэ эриний үзэл санаа, соёлыг дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг үзэл санааны хүчирхэг зэвсэг болгож, шинжлэх ухаанч удирдамж болгосон юм гэж хуралд оролцогсод үзэж байна.
Үзэл санаа, соёл хоёрыг сурталчлахад үүрэг зорилгоо дээшлүүлэх ёстой. Шинэ эриний Хятадын Коммунист намын соёлын тугийг өндөрт өргөж, шинэ зорилгыг үүрэг болгож, шинэ эриний соёлыг тасралтгүй хөжгүүлэх ёстой гэв.
"Хятад маягийн шинэчлэл ба соёлын шинэ эрхэм зорилго" уриан дор болж буй форумыг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газар зохион байгуулж байгаа юм.
