solongonews
Ши Жиньпин: Хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхийг тэргүүлэх байранд тавина
2018-07-06 09:43
Ши Жиньпин: Хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхийг тэргүүлэх байранд тавина.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх талаар чухал заавар гаргаж, хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх нь намын XIX хурлаар гаргасан чухал шийдвэр бөгөөд шинэ цаг эринд "хөдөө тосгон, тариачин, хөдөө аж ахуй"-н ажлыг сайтар хийх гол удирдамж юм. Бүх бүс нутаг, албан байгууллагууд хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх ажлын чухал утга учрыг мэдэрч, хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэхийг тэргүүлэх байранд тавьж, муж, хот, хошуу, сум, тосгоны зэрэглэлийн намын дарга нар ажлыг явуулж, хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэхийг бүх нам, бүх нийгмийн хамтын ажил болгох ёстой гэжээ. 
5-нд, Улс даяар хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх ажлыг урагшлуулах хурал Бээжинд болов. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн дарга Хү Чүньхуа хурлыг даргалан үг хэлэв. Тэрээр: Ши Жиньпин даргын "хөдөө тосгон, тариачин, хөдөө аж ахуй"-н ажлын үзэл баримтлалыг гүнзгий суралцаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх тухай чухал зааврыг нарийн хянамгай хэрэгжүүлэн, Ли Кэчян ерөнхий сайдын дурдсан шаардлагыг хэрэгжүүлж, Төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэр, хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх стратегийн хөтөлбөрт дурдсан зорилтын дагуу удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэн, ажлыг хариуцлагыг тодорхой болгон, урт хугацааны үр ашигтай механизмыг бий болгон, бодлогын тогтолцооны баталгааг дээшлүүлэн, тариачид гол үүрэг гүйцэтгэн, олон төрлийн арга хэмжээг тууштай хэрэгжүүлэн, хөдөө орон нутгаа хүчирхэгжүүлэх шинэ байдлыг тасралтгүй бий болгох хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл