Хятад улсын дарга Ши Жиньпин 06 дугаар сарын 14-ний өдөр Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд хэмжээний форумд баярын захидал илгээв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: Эдүгээ хүн төрөлхтөн ахин нэг удаа түүхийн дөрвөн замын уулзварт ирээд байгаа бөгөөд дэлхийн хүний эрхийн засаглалд хүндхэн сорилт тулгарч байна. Аюулгүй байдлаар хүний эрхийг сахин хамгаалж, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн, хамтдаа энх тайван хөгжлийн замаар урагшилж, Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлж, хүний эрхийг хамгаалах амар амгалан орчин бүрдүүлэх хэрэгтэй. Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлж, хөгжлийн уужуу багтаамжтай, түгээмэл хүртээмжтэй, тогтвортой шинж чанарыг нэмэгдүүлж, улс орнуудын ард түмэн хүний эрхийг орчин үеийн хөгжлийн олон замаар тэгш эдлэхийг баталгаажуулах шаардлагатай байна. Хүний эрхийг хамтын ажиллагаагаар дэмжиж, харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, Дэлхийн соёлын санаачилгыг хэрэгжүүлэн, соёлын харилцаа солилцоог нэмэгдүүлж, яриа хэлцлээр нийтлэг ойлголтыг хуримтлуулан, хүний эрхийн бодит байдлыг хамтдаа ахиулах хэрэгтэйг бид санал болгож байна.
Хятад улс ард түмнээ дээдэлж, эрин цагийн урсгалд нийцсэн, тухайн орны байдалд тохирсон хүний эрхийн хөгжлийг баримталж, Хятад маягийн орчин үеийн хөгжилд хүний эрхийг тасралтгүй сайжруулж байна. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа“Венийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн үзэл санааг хэрэгжүүлж, дэлхийн хүний эрхийн засаглал илүү шударга, зүй зохистой, багтаамжтай хөгжихийг дэмжиж, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогц болон илүү сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахад Хятад улс бэлэн байна гэж Ши Жиньпин онцолсон байна.
