solongonews
Хятадын Үндэсний хөгжлийн банк Казахстанд төлөөлөгчийн газраа нээв
2018-10-19 10:09
Хятадын Үндэсний хөгжлийн банк Казахстанд төлөөлөгчийн газраа нээв.

Орон нутгийн цагаар 10-р сарын 15-нд Астана хотноо Хятадын Үндэсний хөгжлийн банкны Астана дахь төлөөлөгчийн газар нээлтийн ёслол хийлээ. Хятадын Үндэсний хөгжлийн банкны дэд захирал Лю Жинь, БНХАУ-аас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо, Казахстаны Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн ерөнхий захирал Келимбетов, Казахстаны Эдийн засгийн яамны сайд Сулейманов нар ёслолын арга хэмжээнд оролцжээ. Энэ тухай ХОУР-гоос Казахстанд суугаа сэтгүүлч Ван Пэйгийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Тус төлөөлөгчийн газар бол Хятадын Үндэсний хөгжлийн банкнаас Төв Азийн бүсэд байгуулсан албан ёсны анхны байгууллага бөгөөд Хятадын Үндэсний хөгжлийн банкнаас Кайр, Москва, Рио Де Жанейро, Каракас, Лондон, Вьентьяны дараа гадаадад байгуулсан 7 дахь төлөөлөгчийн газар юм. Лю Жинь хэлсэн үгэндээ: Хятад, Казахстаны үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааны механизмын санхүүжилтийн гол банкны хувьд үүргээ бүрэн биелүүлэх болно гэжээ.

“Үндэсний хөгжлийн банк Астанад төлөөлөгчийн газраа нээснээр боломж болгож, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт, шинэ эдийн засгийн “Гэрэлт зам”-ын стратегийн холболтыг ахиулж, Хятадын Үндэсний хөгжлийн банк Хятад, Казахстаны үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагааны механизмын санхүүжилтийн гол хүчний үүргээ бүрэн биелүүлж, гол салбар, хоцронгуй салбарт гол анхаарлаа төвлөрүүлж, дэд бүтэц, дэд бүтцийн түншлэл, олон улсын үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа, эрчим хүчний нөөцийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан ,технологийн инновацын хамтын ажиллагаа зэрэг чухал салбарыг дэмжих болно. Санхүүгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, санхүүгийн бүтээгдэхүүн, санхүүжилтийн хэлбэрийн шинэчлэлийг эрчимжүүлж, санхүүжилтийн төлөвлөгөөг сайтар хийж, Казахстаны компаниудад чанартай, үр ашигтай үйлчилгээ үзүүлнэ.”

Хятадаас Казахстанд суугаа элчин сайд Жан Шяо: Хятад, Казахстан хоёр орны харилцаа түүхийн хамгийн дээд түвшинд байна. Хятадын Үндэсний хөгжлийн банкны Астана дахь төлөөлөгчийн газар байгуулагдсан нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэх болно гэжээ.

“Хятадын Үндэсний хөгжлийн банкны төлөөлөгчийн газар Астанагийн Олон улсын санхүүгийн төвд байгуулагдсан нь цагаа олсон ажил боллоо. Төлөөлөгчийн газар байгуулагдсан нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэж, Астанагийн Олон улсын санхүүгийн төвийг бүс нутгийн санхүүгийн төв болгохыг түргэтгэхийг хүсэж байна.”

Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн ерөнхий захирал Келимбетов: Казахстан, Хятад хоёр орны удирдагч Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн бүтээн байгуулалтыг ахиулах талаар бүх талын гүнзгий солилцоо өрнүүлж байсан. Хятадын Үндэсний хөгжлийн банкны төлөөлөгчийн газар байгуулагдсан явдал нь хоёр орны банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа чухал алхам хийснийг харууллаа гэжээ.

“Астанагийн Олон улсын санхүүгийн төвийг Европ, Азийн эдийн засгийн холбоо, Нэг бүс нэг зам санаачилгын Төв Азийн бүс нутаг дахь санхүүгийн төв болгон бүтээн байгуулахаар хичээн зүтгэж байна. Астанагийн Олон улсын санхүүгийн төвийн бүтээн байгуулалт Казахстан, Хятад хоёр талын дэмжлэгийг авсан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Назарбаев нар тус төвийн бүтээн байгуулалтыг хамтын ажиллагаагаар урагшлуулах талаар бүх талаар гүнзгий ярилцсан юм. Астанад төлөөлөгчийн газраа нээсэн явдал нь Казахстан, Хятад хоёр орны банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа чухал алхам хийснийг харуулж байна.”

Казахстаны Эдийн засгийн яамны сайд Сулейманов: Хятадын Үндэсний хөгжлийн банкны төлөөлөгчийн газар байгуулагдсан нь Казахстаны улам олон салбарт шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.

“Хятадын Үндэсний хөгжлийн банк Астанад төлөөлөгчийн газар нээсэн нь Хятад, Казахстан хоёр орон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаа, яриа хэлцлээ улам гүнзгийрүүлэх зорилготойг харууллаа. Төлөөлөгчийн газар байгуулагдсан нь Казахстаны хөдөө аж ахуй, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон бусад салбарын хөгжилд өндөр чанартай, орчин үеийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийг хүсэж байна.”

Хятадын Үндэсний хөгжлийн банкны Астана дахь төлөөлөгчийн газрыг Астанагийн Олон улсын санхүүгийн төвд байгуулсан бөгөөд тус төвд байгуулсан Хятадын хөрөнгө оруулалттай анхны банк, олон улсын санхүүгийн байгууллага болжээ. Тус төвийг Казахстаны засгийн газар санаачлан байгуулсан бөгөөд олон улсын санхүүгийн шилдэг төвүүдтэй мөр зэрэгцэн хөрөнгө оруулагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг том оврын санхүүгийн индэр болгох зорилттой юм. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл