solongonews
Соёлын хүчирхэг гүрэн байгуулах тухай 2024 оны форум болов
2024-05-24 16:32
Соёлын хүчирхэг гүрэн байгуулах тухай 2024 оны форум болов.

        Соёлын хүчирхэг гүрэн байгуулах тухай 2024 оны дээд хэмжээний форум 05-р сарын 23-нд Гуандүн мужийн Шэньжэнь хотод болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулгын газрын дарга Ли Шүлэй форумд оролцож илтгэл тавив.ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Күнмин үг хэлжээ.

        Трээр"Ши Жиньпиний соёлын үзэл санаа бол шинэ эриний соёлын бүтээн байгуулалтын практик туршлагын онолын хураангуй юм. Мөн Хятадын үндэстнүүдийн соёлын субьектив байдал, соёлын итгэлийн төвлөрсөн илэрхийлэл бөгөөд шинэ эриний үзэл санаа, соёлыг дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг үзэл санааны хүчирхэг зэвсэг болгож, шинжлэх ухаанч удирдамж болгосон юм гэж хуралд оролцогсод үзэж байна.Үзэл санаа, соёл хоёрыг сурталчлахад үүрэг зорилгоо дээшлүүлэх ёстой. Шинэ эриний Хятадын Коммунист намын соёлын тугийг өндөрт өргөж, шинэ зорилгыг үүрэг болгож, шинэ эриний соёлыг тасралтгүй хөгжүүлэх ёстой гэв.Хятад маягийн шинэчлэл ба соёлын шинэ эрхэм зорилго урианы дор болж буй форумыг ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын газар зохион байгуулж байна"гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл