
Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин 1-р сарын 16-ны өдөр мужийн удирдлага нарын түвшний Санхүүгийн өндөр чанартай хөгжлийг дэмжих семинарын нээлтийн ёслол дээр чухал үг хэлэв.
Ши Жиньпин дарга онцлогхдоо, Хятадын онцлогтой санхүүгийн хөгжлийн зам нь орчин үеийн санхүүгийн хөгжлийн бодит жам хуулиудыг дагаж мөрдөхөөс гадна Хятадын үндэсний нөхцөл байдалд тохирсон өвөрмөц онцлогтой бөгөөд барууны санхүүгийн загвараас мөн чанарын хувьд ялгаатай юм. Бид өөртөө итгэх итгэлдээ тууштай байж, практик үргэлжлүүлэн судалж, энэ замыг илүү өргөн болгох ёстой гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, банк санхүүгээр улсаа хүчирхэгжүүлэхийн тулд хүчирхэг эдийн засгийн сууриар тулгуур болгож, дэлхийн тэргүүний эдийн засгийн чадвар, шинжлэх ухаан технологийн чадвар хийгээд ерөнхий улс орны хүчин чадалтай байхын зэрэгцээ банк санхүүгийн багц олон чухал хүчин зүйлүүд, тухайлбал асар хүчирхэг валют, асар хүчирхэг төв банк, асар хүчирхэг санхүүгийн байгууллага, асар хүчирхэг олон улсын санхүүгийн төв, асар хүчирхэг санхүүгийн хяналт удирдлага, асар хүчирхэг санхүүгийн боловсон хүчний эгнээг бүрдүүлэх ёстой гэв.
Ши Жиньпин хэлэхдээ, санхүүгийн эрсдэл, ялангуяа системийн шинжтэй эрсдэлээс сайтар сэргийлж, арилгах хэрэгтэй. Гадаадад нээлттэй байлгахыг өргөтгөхөөр дамжин Хятад улсын банк санхүүгийн нөөцийн хуваарилалтын үр ашиг, чадварыг дээшлүүлж, олон улсын өрсөлдөх чадвар, дүрэм журмын нөлөөлөх чадварыг чангатгах хэрэгтэй гэв
