БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума нар 1-р сарын 1-нд харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Өмнөд Африк дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойд халуун баяр хүргэжээ.
Ши Жиньпин баярын цахилгаандаа: 20 жилийн өмнөх энэ өдөр, Хятад, Өмнөд Африк хоёр орон албан ёсоор дипломат харилцаа тогтоож, хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээсэн билээ. 20 жилийн турш, хоёр талын хамтын хүчин зүтгэлээр, Хятад, Өмнөд Африкийн харилцаа бүх талаар хөгжиж, түншийн харилцааг стратегийн харилцаа, цаашлаад бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон ахиулах чухал үе шатыг дамжсан байна. Хятад, Өмнөд Африкийн бүх талын хамтын ажиллагааг байнга бэхжүүлж, хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа юм. Ерөнхийлөгч тантай хамт, хоёр орны харилцааг байнга хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна хэмээн тэмдэглэжээ.
Зума: Өмнөд Африк, Хятад дипломат харилцаа тогтоосон 20 жил бол хоёр талын харилцааны түүхэн дэх чухал үйл хэрэг юм. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын хамтын дарга орны хувьд, Өмнөд Африк, Хятад хоёр улс бусад түншүүдтэй харилцаагаа хөгжүүлж, 2015 оны Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэрэгжилтийг дэмжих болно. 2018 оны 9-р сард Хятадад хүрэлцэн очиж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны шинэ ээлжийн дээд уулзалтад оролцохыг хүсэж байна. Мөн хоёр орон дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойгоор боломж болгон, хоёр орны найрсаг харилцааг эрчимжүүлж, хамтдаа хөгжихийг хүсэж байна хэмээн онцоллоо.
