
Дарга Ши Жиньпиний XIII удаагийн БХАТИХ-ын анхдугаар хурлын "Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеийн чухал ярианы үзэл санааг тууштай найдваржуулах тухай ӨМӨЗО-ны Намын хорооны санал”-ыг хянан зөвлөж батлав.
Хурлаас Ши Жиньпин даргын Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хянан зөвлөхөд оролцох үеийн чухал яриа бол дарга Ши Жиньпин 2014 онд Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы дараа дахин Өвөр Монгол орны байдалд хандуулан тогтоосон ажиллагааны хөтөлбөр юм. ХКН-ын 19-р их хурлын дараа Намын төв хорооноос Өвөр Монгол оронд өгсөн хөгжлийн агуу зураг төлөвлөгөө болно. Энэ нь шинэ цаг үеийн Өвөр Монголын ажлыг сайн хийхэд урагшлах чиглэлийг заан өгчээ. Өвөр Монгол орны бүх шатны намын зохион байгуулалт болон өргөн олон намын гишүүд удирдах ажилтнууд дарга Ши Жиньпиний чухал ярианы үзэл санааг суралцан хэрэгжүүлэхийг чухал их улс төрийн үүргээ болгож, үргэлжлэн суралцаж, эдийн засгийн чанар сайтай хөгжлийг дэмжин, ядуурлаас гаргах ажлыг дэмжиж, үндэстний бүлгэмдэл, хил хязгаарын амар тогтвортой байдлыг ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн дахин шинэ шатанд гархыг ахиулах хэрэгтэй гэж хэллээ.
