Ши Жиньпин дарга Азали Ассумани руу 01-р сарын 28-нд утсаар ярьж, Коморын Холбооны ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэв.
Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Комор бол чин сэтгэлээсээ нөхөрлөж, харилцан итгэлцсэн сайн найз, сайн түнш, сайн ах дүү юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбарын бодит хамтын ажиллагаа үр дүнд хүрч, хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биеэ тууштай дэмжиж ирсэн. Би Хятад, Коморын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж, ерөнхийлөгч Азалитай хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард түмэнд сайнаар тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.
