
Афганистаны бизнесийн мэдээллийн хамгийн том агентлаг Пажвок Афганы сэтгүүлч Парвиз Карохел энэ удаагийн нээлтийн хурал, Ши Жиньпин даргын илтгэлийн тухай мэдээлсэн байна. Парвиз Карохел ХОУР-д ярилцлага өгөхдөө: XIX их хурлын тайлан, мөн түүний Хятад улсад сурвалжлан мэдээлэхдээ үзэж харсан Хятад улсын хөгжлийн ололт амжилт ХКН-ын удирдлагатай салшгүй холбоотой гэдгийг харуулсан гэжээ.
Парвиз Карохел: Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргын XIX хурлын нээлтийн хуралд тавьсан илтгэлд Хятад улсын сүүлийн 5 жилийн ололт амжилтыг бүх талаар дүгнэснээр барахгүй Хятад улсын ирээдүйн хөгжлийн зураг төлөвлөгөөг гүнзгий өгүүлсэн юм. “Хятад улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн олон салбарт гаргасан амжилт ХКН-ын ухаалаг удирдлага, шинжлэх ухаанч төлөвлөлттэй салшгүй холбоотой юм. ХКН-ын удирдлага дор Хятад улс улам их амжилтад хүрэх болно” гэжээ.
