solongonews
Ши Жиньпин Нидерландын ерөнхий сайд Марк Руттетай уулзав
2018-04-10 21:45
10-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Хайнань мужийн Бө-Аогийн үндэсний зочид буудалд Нидерландын ерөнхий сайд Марк Руттетай уулзсан байна.

Ши Жиньпин: Хятад Нидерландын харилцаа асар их нөөц хүчинтэй, дараагийн шатанд, хоёр тал нээлттэй хамтаар хожин, хамтран ажиллах ухагдахуун хэрэгжүүлж, уламжлалт салбарын хамтын ажиллагааг шат өгсүүлж, шинээр хөгжиж буй салбарын хамтын ажиллагааг тэлж, хүмүүнлэгийн солилцоог өргөтгөн баяжуулан, өндөр төвшин бүхий харилцан ашигтай хамтын хөгжлийг биелүүлэх болно. Хятад Нидерланд бол “нэг бүс нэг зам” бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны түнш юм.  “Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж буй Нидерландыг сайшааж байгаа бөгөөд энэ байгуулалтад идэвхтэй оролцохыг хүсэж байна хэмээн онцолжээ. 

Марк Рутте:  Ши Жиньпин даргын өнөөдөр үдээс өмнө хийсэн чухал илтгэлийг өндрөөр үнэлж байна. Нидерланд Хятадын харилцаа маш чухал бөгөөд хоёр орны хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч байна. Бид хамтдаа “нэг бүс нэг зам” түншлэлийн харилцааг бий болгож, харилцан ашигтай хамтдаа хөгжихийг биелүүлэхийг Нидерландын тал хүсэж байна хэмээн илэрхийлжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл