solongonews
Сэтгэл дулаалсан халамж
2024-04-25 10:45
Сэтгэл дулаалсан халамж

 Цагаан сарын үеэр айл болгон уулзан золгож, хамтдаа сар шинээ өнгөрүүлдэг заншилтай байдаг бөгөөд үүний дагуу хүмүүсийн сэтгэлийг дулаалсан халамжууд дагаж ирдэг. Хятадын Коммунист намын 18-р Их хурлаас хойш Цагаан сар болгоноор дарга Ши Жиньпин орон нутгаар айлчилж, ард түмэнтэйгээ ойртон, ард түмний сэтгэл санааг тайтгаруулж, тэдний дуу хоолойг сонсож, өөрчлөлтийг харж, хөгжлийг эрэлхийлдэг. Шинэ жилээр дарга Ши Жинпиний мөрөөр ард түмний удирдагчдын агуу сэтгэлийн гүн гүнзгий мэдрэмж, улс төрийн агуу намын мөрөөдлийг хөөцөлдөх, илүү сайхан улс орныг бүтээн байгуулж, аз жаргалтай амьдралыг бүтээхийн тулд бүх хүчээ дайчлан зүтгэдэг сайн сайхан сэтгэлийг гүнээ мэдэрч болно.

Шинэ жилийн халамжууд

Ганьсү мужийн Диншигээс Өвөр Монголын тал нутаг, хувьсгалын хуучин суурин болох Янь-Аниас улаан хувьсгалын суурин болох Жинган шань уул, Жанбэйн нутгаас Ляншань уул хүртэл үргэлжилнэ. Дарга Ши Жинпиний шинэ жилийн энэхүү ул мөрүүд нь ард түмэнд хайр халамжаа өгч, сэтгэл дүүрэн тэмүүлэх итгэл зоригийг нь хөвчилжээ.

2013 оны билгийн тооллын 12-р сарны 23-ны өдөр Ганьсү мужийн Динси хотын Юаньгүдүй тосгонд цаг агаар онцгой хүйтэн байлаа. Дарга Ши Жиньпин тосгоны иргэн Ма Гангийн гэрт ирж, усны савнаас ус авч амтлан, гашуун шорвог амт нь түүнийг гүн бодолд автуулав. "Нам, засгийн газар хүн бүрт санаа тавьж, туслана. Сайн сайхан ирээдүйг буй болгож, амьдралаа улам баяжуулахын тулд бид хамтдаа хүчлэн чармайх болно гэж хэллээ.

"Би өнгөрсөн жилийн гамшиг хүн бүрийн үйлдвэрлэл, амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар санаа тавьж энд ирсэн юм". 2022 оны Цагаан сарын өмнөх орой дарга Ши Жиньпин Шаньси мужийн Хүөжөү хотын Шыжуан шянгийн Фэн Нанюань тосгонд хүрэлцэн ирж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг эргэж, хайр халамжаа хүртээн, сэтгэл санааг нь тайтгаруулжээ.

02-р сарын 01-нд дарга Ши Жиньпин Тяньжинд ажиллаж, анхны өртөөгөө Сичин дүүргийг сонгон тус бүс нутгийн гамшгийн байдлыг газар дээр нь сонсож, хүнсний ногооны хүлэмжээр тойрон, тариаланчдын амьдрал ахуйд санаа тавиж, хүлэмжийн аж ахуйг сэргээн засварлах болон хүнсний ногоо дахин суулгах, борлуулах талаар дэлгэрэнгүй асуун судалсан байна.

- Та нарын үйлдвэрлэл, амьдрал үндсэндээ сэргэж, өвлийн хүйтнийг дулаахан өнгөрүүлж байгаад би маш их баяртай байна. Өнгөрсөн оноос хойш манай улсын зарим хэсэг үер, хар салхи, газар хөдлөлт, хөрсний гулгалт, бага температур, бороо, цас, мөс зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн. Энэ асуудлуудыг би хамгаас их анхааралдаа авч байна гэж хэллээ.

2013 оны битүүнд дарга Ши Жиньпин Бээжингийн метроны барилгын газар, цагдаагийн газар, хог арилгах өртөө, зорчигч тээврийн компаниудаар ажиллаж, Цагаан сарын баярын үеэр ажлын байрандаа ажиллаж байгаа хөдөлмөрч иргэдэд баярын мэндчилгээ хүргэлээ. 2019 оны битүүнээр дарга Ши Жиньпин Бээжингийн Чяньмэнь зэрэг дүүрэгт ажиллаж буцах замдаа автобуснаас түр бууж, экспресс хүргэлтийн үйлчилгээний цэг дээр ирж, "Буухиа шууданч" зэрэг ажилчдын ажил, амьдралын тухай ойлгож, шинэ жилийн мэнд хүргэлээ.

Өвөр Монголын Хөххотын хүүхдийн халамжийн хүрээлэнд ажиллаж, нийгэм бүхэлдээ хүүхдүүдэд, ялангуяа өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сайхан сэтгэл, хайр халамжийг мэдрүүлж, тэдэнд эрүүл саруул өсөж торних боломжийг бүрдүүлэх, социалист том гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргах ёстойг онцоллоо.

Гүйжөү мужийн Гүйян хотод ажиллахдаа хүнсний аюулгүй байдлын асуудалд санаа тавьж, супермаркетын жигнэсэн хоолны газарт тэрээр:

- Бид хүнсний эрүүл ахуйд анхаарал хандуулж, үйлдвэрлэсэн өдрийг тэмдэглэж, хугацаа нь дууссан хүнсийг борлуулахгүй байх ёстой гэж хэлсэн юм. Хүйтэн, соргог хүнсний бүтээгдэхүүний бүсэд ажиллахдаа хүйтэн гинжин хэлхээний хадгалалт, тээвэрлэлтийн талаар асууж, тухайн өдөртөө зарагдаагүй хүйтэн, шинэ соргог мах, махан бүтээгдэхүүнд холбогдох арга хэмжээ авахыг шаарджээ.

Ард түмний амьжиргаа ард түмний сэтгэл зүрхтэй холбоотой. Ард түмний сэтгэл зүрх нь улс орны хувь заяатай холбоотой. Удирдагч нь ард түмнээс гаралтай, ард түмнийг сэтгэлдээ багтааж, ард түмэн юу хүсч, юу шаардаж байгааг ойлгож чадсан байх хэрэгтэй.

2016 оны битүүний өдөр Жянши мужийн Жинганшань хотод ядуу амьдралтай иргэн Жан Чнндэгийн эхнэр дарга Ши Жинпиний гарыг атгаж:

 - Бидэнтэй уулзахаар ирсэнд баярлалаа, та бол улс орны эзэн мөн гэж хэлэхэд дарга Ши Жиньпин түүнийг сонсоод:

- Улс орны эзэд нь ард түмэн. Бид бол ард түмэнд тусалж яваа үйлчлэгч нар юм гэж хариулсан байдаг.

Шинэ жил, өв залгамжлал

Хятадын шинэ жил, Цагаан сар нь Хятад үндэстний уламжлалт баяр юм. Тус баярыг улс даяар нэгдэн тэмдэглэдэг бөгөөд баяр баясгалант сайн сайхны бэлгэддэг. Мөн үе үеийн өв залгамжлал, хөгжилд "Хятад улс"-ын гүн гүнзгий өв уламжлалыг бий болгосон.

02-р сарын 01-нд Тяньжины эртний соёлын гудамжинд луугийн бүжиг, арслангийн бүжгийн үзүүлбэрүүд амьд, баяр хөөртэй болж байна. Дарга Ши Жиньпин:

- Хятадын орчин үеийн шинэчлэл нь маш сайн уламжлалт соёлыг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Тяньжин хот бол маш өвөрмөц, сэтгэл татам хот. Түүх, соёлын дурсгалуудыг хамгаалах, зөв ашиглахын тулд орчин үеийн хотыг бүтээн байгуулахдаа ашиглах хэрэгтэй гэж онцолжээ.

2019 оны 02-р сард дарга Ши Жиньпин Бээжингийн Дүнчэн дүүргийн иргэн Жү Маожиний гэр бүлд ирж тэдэнтэй нэгдэн, банш хийхэд оролцож, тэдний гэр бүлийн амьдралын тухайд ойлголтоо хуваалцахдаа:

- Би бас гэртээ банш хийх дуртай. Гэвч ажлынхаа харшлаас болж олон жил банш хийгээгүй. Та нар харж байгаа байх, банш чимхэх тусам сайхан болж байна. Бидний амьдрал ч мөн адил, өдөр ирэх тутам сайн болно! гэж хэллээ.

2015 оны Цагаан сараас өмнө Ши Жиньпин дарга Шааньси мужийн Лянжяхэ тосгонд ирж тосгоны оршин суугчдад хувийн зардлаар худалдан авсан шинэ жилийн бараагаа хүргэж өгчээ.

2016 оны Цагаан сараас өмнө дарга Ши Жиньпин Жянси мужийн Шэньшань тосгонд иржээ. Тосгоны айл бүр шинэ жилийн бараа бэлдэж завгүй байлаа. Дарга Ши Жиньпин очсон газар болгондоо тосгоныхонтой мэндчилж, бас шинэ жилийн бараагаа ядуу өрхүүдэд түгээн өгч, хүүхдүүдэд хичээлийн цүнх бэлэглэн, гэр хотлоороо сайн сайхан шинэлэхийн мэндийг хүргэжээ.

Өвөр Монголын Шилийнхот хотын Булган суманд ажиллахдаа "Таван хошуу малаа даатгах" ёслолын арга хэмжээнд дарга Ши Жиньпин монгол үндэстний уламжлалт заншлаар цацал өргөж, ирж буй шинэ жилд цаг агаар тогтуун, таван хошуу мал тал дүүрэн үржиж, ард түмний аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.

Юньнань мужийн Тэнчун хотын Чиншүй шянгийн Саньжя тосгонд ажиллахдаа дарга Ши Жиньпин тухайн нутгийн ёс заншлын дагуу бөмбөр дэлдэн ирж буй шинэ жилд ард түмэндээ амгалан тайван амьдрал сайн сайхан бүхнийг ерөөлөө.

Адил бус ёс заншил нь ижил төсөөтэй соёлоос үндэстэй бөгөөд энэ нь соёлын итгэлийг буй болгожээ. Дарга Ши Жиньпин:

- Олон арвин соёл нь өнө удаан үүх түүх, соёл иргэншлийн агуу ихийг тайлбарласан бөгөөд энэ нь соёлын итгэлийн бат бэх суурь, хөгжлийн хүчний эх булаг болж байна гэж хэллээ.

02-р сарын 01-нд дарга Ши Жиньпин Тяньжины эртний соёлын гудамжаар тойрон үзэж, ажил байдалтай нь танилцан, өөрийн мөнгөөр бэлэг дурсгалын зүйлс худалдан авсан бөгөөд түүх, соёлын өвийг хамгаалан залгамжилж, ашиглах тодорхой шаардлагуудыг залуучуудад тавьжээ.

2022 оны нэгдүгээр сард дарга Ши Жиньпин Шаньси мужийн эртний Пиняо хотод ажиллахдаа соёлын өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх, Жиншангийн соёлын утга учрыг гүнзгий ухаж, Хятадын уламжлалт соёлыг илүү сайн сурталчлан, эдийн засаг, нийгмийн хөгжил, ард түмний өндөр чанартай амьдралд илүү сайн үйлчлэх шаардлагатайг онцлон тэмдэглэв.

2018 оны 02-р сард дарга Ши Жиньпин Сычуань мужийн Чэндү хотын Пидү дүүргийн Жаньчи тосгонд ажиллахдаа тухайн нутгийн иргэдийн хийсэн даавуун гутлыг хувийн мөнгөөр худалдан авлаа. "Танчан даавуун гутал"-ын биет бус соёлын өв залгамжлагч Лай Шүфан:

- Уламжлалт гар урлал хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх галт тэргэнд дайгдаж, даавуун гутлын борлуулалт хэд дахин нэмэгдсэн. Энэ нь мөн тосгоны оршин суугчдыг ажлын байраа хангасан гэж хэллээ.

2021 оны 02-р сард дарга Ши Жиньпин "Хятадын ардын соёл, урлагийн өлгий нутаг" болох Гүйжөү мужийн Хуа-Ү тосгонд ажиллан, Мяо үндэстний хатгамал, батик зэрэг өвөрмөц онцлог бүхий үйлдвэрээр тойрон үзэв.

- Мяо хатгамал бол уламжлалт болон загварлаг, та нарын нэг зүү нэг утсаар хатгаж урласан гайхамшигтай бүтээл юм гэж дарга Ши Жиньпин хүн бүрийг зоригжуулан уриалав. Аж үйлдвэр, соёл аль аль нь болох Мяо хатгамлыг сурталчлан хөгжүүлэх нь үндэсний өв соёл, уламжлалт соёлыг бадруулахаас гадна аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах, хөдөө нутгийг сэргээхэд хувь нэмрээ оруулж чадна гэж хэллээ.

Шинэ жил, хөгжил

Дарга Ши Жиньпин 02-р сарын 01-нд Тяньжин хотын Шичин дүүрэгт ажиллах хугацаандаа тосгоны иргэн Дү Хунгангийн гэрээр зочлон, гамшгаас болсон хохирол, гамшгийн дараах үйлдвэрлэлийн хөгжил, ажил эрхлэлтийн орлого зэрэгтэй танилцсан байна.

Илүү их санаа тавих нь сэтгэл дулаацуулдаг.

- Улс орныг удирдах, сэргээхэд намын нэн тэргүүний зорилт нь хөгжил бөгөөд Хятад улсын бүх асуудлыг шийдвэрлэх үндэс, түлхүүр мөн. Шинэ эриний хөгжил нь өндөр чанартай хөгжил байх ёстой. Хүн ардын аз жаргал, сайн сайхан байдал нь өндөр чанартай хөгжлийг дэмжих эцсийн зорилго юм гэж дарга Ши Жиньпин онцоллоо.

"Ард түмнээ илүү сайхан амьдруулах" энэхүү агуу бөгөөд энгийн зорилт нь дарга Ши Жинпиний шинэ жилийн улс төрийн чиглэлийн дагуу тусгагдсаар байна.

2015 оны 02-р сард дарга Ши Жиньпин Янь-Ань хотын Лянжяхэ тосгонд эргэн ирж, уулын өндөр хэсэгт байрладаг алим жимсний цэцэрлэгт очин хүн бүрт "Бид алимны үйлдвэрийг тууштай баримталж, хөгжүүлэх ёстой" гэсэн зааварчилгаа өгчээ.

Дарга Ши Жинпиний удирдлага дор Янь-Ань хотын алимны үйлдвэрийн гинжин хэлхээ олон мянган айл өрхүүдийг холбож, хөдөө аж ахуй, соёлын аялал жуулчлалыг нэгтгэн, шинэ эрин үеийн "Орлогын ирэлт" болж, иргэдийн амьдралыг баяжуулсаар байна.

Өвөр Монголын Шилийнхотод ажиллахдаа уламжлалт мал аж ахуйг орчин үеийн мал аж ахуйгаар өөрчлөх хурдыг түргэсгэх, зарим сайн арга барилыг судлах, тариаланчид, малчид энэ салбарын ашиг, өгөөж, орлогоо нэмэгдүүлэхэд нь тусалж, тэргүүлэгч аж ахуйн нэгж, бусад бизнесийн байгууллагуудтай ашиг сонирхлын нэгдлийг бий болгох талаар онцоллоо.

Үйлдвэр, ажил эрхлэлтийн нөлөөгөөр тариачдын орлого өссөөр байна. Статистикийн үндэсний товчооны мэдээлснээр 2023 онд хөдөөгийн оршин суугчдын хүн ам тутмын ашигтай орлого 21,691 юаньд хүрсэн бөгөөд энэ нь өмнөх оныхоос 7.6 хувиар нэмэгдсэн байна.

Амьдрах байртай байхаас эхлээд илүү тав тухтай амьдрах орчин бүрдүүлэх нь дарга Ши Жинпиний шинэ жилийн хугацааны ажлын чухал анхаарлын төв болж байна. Статистик мэдээллээр 2023 онд улсын хэмжээнд хотын суурингийн 53,700 тооны хуучин орон сууцыг шинэчилж, энэ нь 8.97 сая оршин суугчдад ашиг хүртээсэн бөгөөд нийт хөрөнгө оруулалт нь бараг 240 тэрбум юаньд хүрсэн байна.

"Ард түмнээр төв болгосон хөгжлийн үзэл баримтлалыг буй болгож, үргэлж ард түмний төлөө санаа зовж, ард түмнээ хайрлан, ард түмэнд тус дэмжлэг үзүүлэх зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй". Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш залуучуудад боловсролтой, сурахад сургуультай, хөдөлмөрлөхөд орлоготой, өвчилхөд эмнэлэгтэй, ахмад настайчуудад асрамжтай, суухад гэртэй, Ядуурлыг бууруулах бодлоготой байх зэрэг хөгжлийн бодлогод хүчин зүтгэл гаргаж ажиллан, иргэдийн амьжиргаанд ихээхэн ахиц дэвшил гаргаж, ард түмний амьдрал бүх талаар сайжирсан.

2015 оны 02-р сард дарга Ши Жиньпин Шааньси мужид ажиллах хугацаандаа Хятадын шинжлэх ухааны академийн Ши-Ань хот дахь Оптик, нарийн механикийн институтэд иржээ. Тэрээр:

- Цөм болсон технологи мэргэжлийг харилцаанд найдаж болохгүй бөгөөд биеэ даан бүтээх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ. Шинжлэх ухаан, технологийн ажилтнууд инновацид хариуцлагатай, өөртөө итгэх итгэлийг чанга баримталж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол талбар, олон улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн командлалын өндөрлөгтэй нүүр тулж, илүү шинэлэг амжилт гаргахыг эрмэлзэж, инновацид суурилсан хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, шинийг санаачлагч улс орныг байгуулахад илүү их хувь нэмэр оруулах ёстой гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин 2021 оны 02-р сард Гүйжөү хотод ажиллах үеэр "Хятадын тэнгэрийн нүд" төсөлтэй танилцан, шинжлэх ухааны судалгааны мэргэжилтнүүдтэй уулзан "Хятадын тэнгэрийн нүд" барилгын ажлын явц, технологийн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаатай  танилцлаа. Орчин үеийн социалист орныг иж бүрэн бүтээн байгуулахын тулд бид шинжлэх ухаан, технологийг нэн тэргүүнд тавьж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол, чухал үүргийг гүйцэтгэх зарчмыг баримтлах ёстой гэдгийг дарга Ши Жиньпин онцолсон юм.

2016 оны 02-р сард дарга Ши Жиньпин Жянси мужид ажиллан Жянсигийн экологи нь гоё, олон үзэсгэлэнт газрууд байдаг, ногоон экологи бол хамгийн том баялаг, хамгийн том давуу тал, хамгийн том брэнд гэдгийг онцолсон.

2020 оны 01-р сард дарга Ши Жиньпин Юньнань мужийн Күньмин хотын Дяньчы нуурын Шинхай хойгийн экологийн чийглэг газар усны чанарыг сайжруулах талаар дэлгэрэнгүй ойлгосон. Эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжихийн тулд эхлээд бохирдлын замаар, дараа нь засварлах замаар замнах хуучны хөгжлийн мөрийг ашиглаж болохгүй гэдгийг дарга Ши Жиньпин онцоллоо. Бид экологийн нэн тэргүүний зорилт, ногоон хөгжил, тууштай байдал, урт хугацааны амжилтыг баримталж л байвал байгаль дэлхийг өнө мөнхийн ногооноор чимж хувиргах боломжтой болно гэж хэллээ.

Шинэ жил, хүсэл тэмүүлэл

"Цагаан сар бол хуучин оноо амжилтаар үдэж, шинэ жилээ баяртай угтах мөч бөгөөд хүмүүст үргэлж шинэ хүлээлт авчирдаг.

2020 оны 01-р сард Мьянмарт хийсэн анхны айлчлалаасаа дөнгөж сая буцаж ирсэн дарга Ши Жиньпин шууд Юньнань мужид ажиллан, бүх улсын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ хүргэлээ. Мөн энэ онд ядуурлыг бууруулах ажлыг бүрэн дуусгах талаар зориг шулуудсанаа мэдэгдсэн юм.

Дарга Ши Жиньпин 2013 оны 02-р сард Ганьсү мужийн Ланьжөү хотын Чэнгуань дүүрэг дэх виртуал тэтгэвэрийн рестораны Хунрүйюань дэлгүүрт ирж нийгмийн шинжтэй тэтгэврийн нөхцөл байдалтай танилцав. Дарга Ши Жиньпин тавагтай банш авч, ахмад настан Ян Линь дээр очин зөөлнөөр үйлчлээд, түүнийг хоол идэхийг урьлаа.

2022 оны Цагаан сарын өмнө дарга Ши Жиньпин Шаньси мужийн Линьфэнь хотын иргэдийн айлаар тойрон үзэж, тосгоны оршин суугчдад хандан:

- Дараагийн алхамд биднийг туулах урт аян хүлээж байна. Эхний зуун жилийн зорилт биелсэн. Хоёр дахь зуун жилийн зорилтыг эхлүүлсэн. Бид орчин үеийн социалист орныг бүх талаар бүтээн байгуулах ёстой гэж хэллээ.

Шинэ аянд алхаагаа эхлүүлэн Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу их үйлсийг иж бүрэн дэмжих нь шинэ эрин, шинэ үеийн улс орны гол ажил бөгөөд шинэ эрин үеийн хамгийн том улс төр юм.

2020 онд Гүйжөү мужийн хамгийн сүүлийн есөн ядуу сум ядуурлаас ангижирснаар Хятадын 832 ядуу сум бүгд ядуурлаас ангижирсан байна. 2021 онд Цагаан сараас өмнө ядуу тосгон байсан Хуа-Ү тосгонд дарга Ши Жиньпин тосгоны оршин суугчдад хандан:

- Ядуурлаас ангижирсны дараа бид цаашид хөдөө орон нутгийг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн шинэчлэлийг эрчимжүүлэх ёстой гэж хэллээ.

2023 оны Цагаан сарын өмнөх орой дарга Ши Жиньпин Сычуань мужийн Мяньян хотын олон түмэнтэй видеогоор холбогдон, хүн бүр цаашид шаргуу хөдөлмөрлөж, ахиц дэвшил гарган, хөдөөгийн сэргээн хөгжилд шинэ, илүү их амжилт гаргаж, хамтдаа нийтлэг хөгжил дэвшил рүү тэмүүлэн, амьдрал улам цэцэглэн хөгжинө гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглэв.

Өнгөрсөн онд Хуа-Ү тосгоны Мяо үндэстний охин Хэ Ланы байгуулсан компани 30,000 жин жижиг шар будаа, 10,000 жин жижиг жан, 100 гаруй багц Мяо үндэстний хатгамал борлуулсан бөгөөд орлого нь бараг 300,000 юаньд хүрчээ. Тэрээр дарга Ши Жинпиний урамшууллын үгийг байнга санаж, миний төрсөн нутаг минь улам их хөгжин, нутгийн ахан дүүс маань улам баяр жаргалтай амьдрах болтухай хэмээн байнга даатгадаг гэж ярьлаа.

"Талархах сэтгэл, гэр бүлийн үлгэр түүх" нэртэй арга хэмжээ Хөххотын хүүхдийн халамжийн институтэд боллоо. Хүүхдүүд болон халамжийн ажилтнууд дуулан бүжиглэж, шинэ жилийн мэнд хүргэв.

- Дарга Ши Жинпиний үүрэг хариуцлагыг бид үргэлж санаж явдаг. Манай институтэд амьдарч байгаа хүүхдүүд аз жаргалтай амьдарч, эрүүл саруул өсөж торниж байдаг гэж Хүүхдийн халамжийн институтын захирал Ми Хунрүй танилцууллаа.

Шинэ аян замд дарга Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор Хятадын 1.4 тэрбум гаруй иргэн санаа нэгдэн, дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүчин нэгтэй тэмцэн, эр зориг, шийдэмгий байдлаар урагш тэмүүлэн хөгжиж байна.

Зохиогч: ЛИ ШЯН, КУАН ШИШИ, Е ЧИ
Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : SLG
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл