solongonews
Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээ болов
2024-01-26 12:05
Хятад, Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээ болов.

        Хятад, Франц хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт 01-р сарын 25-ны өдөр үндэсний театрт болж, Ши Жиньпин дарга цахимаар үг хэлэв.

        Ши Жиньпин хэлэхдээ "60 жилийн өмнө Хятад, Франц дипломат харилцаа тогтоосон нь олон улсын харилцааны түүхэнд томоохон үйл явдал болсон юм. Дарга Мао Зэдун, генерал Де Голль нар ер бусын мэргэн ухаан, эр зориг гаргаж, Хятад барууны орнуудын солилцоо, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээж, хүйтэн дайны үед дэлхий дахинд итгэл найдвар авчирсан билээ. 60 жилийн турш, Хятад, Францын харилцаа нь Хятад улс болон барууны орнуудтай харилцах харилцааны тэргүүн эгнээнд байж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгч, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн" гэжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл