Зарим улс орны удирдагч, нам төрийн тэргүүн, олон улс, бүс нутгийн байгууллагын албаны хүмүүс Ши Жиньпин даргад баярын захиа ирүүлж, БНХАУ-ын даргаар улиран сонгогдсон баяр хүргэжээ.
Бразилын ерөнхийлөгч М.Темер: Хятад улсын даргаар улиран сонгогдсон танд чин сэтгэлийн баяр хүргэе. Тантай хамт Бразил, Хятад иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг илүү эрчимжүүлэн, хоёр орны хамтын хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.
Аргентины ерөнхийлөгч М.Масри: Таны удирдлагаар Хятад улс Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын зорилтыг биелүүлэх зүг тэмүүлж байна. Хятад улс Хятадын мөрөөдлийг биелүүлэх зүгт шинэ эрин үеийг цогцлоон байгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын гүйцэтгэх захирал Шваб: Хятадын хөгжлийн амжилт ололт, дэлхийн хэмжээний хүнд сорилтуудыг даван туулахад гүйцэтгэсэн Хятадын үүргийг дэлхий нийтээрээ шагшиж байна. Таны мэргэн удирдлагын дор Хятадын ирээдүй гэгээн саруул болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Мөн Эквадор, Габон, Гвиней, Сьерра Леон, Турк, Польш улс, Грек, Кипр улсын ерөнхийлөгчүүд баярын захидал ирүүлсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ши Жиньпин даргад өөр хэлбэрээр баяр хүргэсэн байна.
Гадаадын удирдагчид Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэв
2018-03-22 15:42
Гадаадын удирдагчид Ши Жиньпин Хятад улсын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэлээ.
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
