solongonews
”2023 оны Хятадын Төвөдийн хөгжлийн форум”-д баярын захидал илгээв
2023-05-24 17:00
Ши Жиньпин ”2023 оны Хятадын Төвөдийн хөгжлийн форум”-д баярын захидал илгээв.

Хятадын дарга Ши Жиньпин "2023 оны Хятадын Төвөдийн хөгжлийн форум"-д баярын захидал илгээв.

Ши Жиньпин дарга "Хүмүүсийн аз жаргал бол хүний хамгийн том эрх бөгөөд хөгжил бол хүмүүсийн аз жаргалд хүрэх гол түлхүүр мөн. Төв засгийн газар болон бүх улсын ард түмний хүчтэй дэмжлэгтэйгээр ХКН-ын XVIII хурлаас хойш Засгийн газар болон бүх улсын ард түмний эрч хүчтэй дэмжлэгтэйгээр Төвөдийн бүх үндэстэн ястны кадрууд болон ард түмэн өөрийн шаргуу зүтгэлээрээ олон мянган жилийн туйлын ядуурлын асуудлыг шийдвэрлэн, чинээлэг нийгмийг бүтээн байгуулж, хөгжил цэцэглэлтийг авчирч чадсан.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг дэмжих шинэ аяллынхаа үеэр Төвөд хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, зөв, цогцоор нь хэрэгжүүлж, өндөр чанартай хөгжлийг түргэтгэж, чанартай хөгжлийг хурдасгаж, нэгдмэл, хөгжил дэвшилтэй, соёл иргэншилтэй, эв нэгдэлтэй,үзэсгэлэнтэй социалист орчин үеийн шинэ Төвөдийг байгуулахыг эрмэлзэж, ард түмэн илүү аз жаргалтай, илүү сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх ёстой" гэжээ.

2023 оны Хятадын Төвөдийн хөгжлийн форумыг Төрийн зөвлөлийн Мэдээллийн алба, Төвөдийн өөртөө засах орны Ардын засгийн газар хамтран зохион байгуулж байна. Уг форум 23-ны өдөр Бээжин хотноо нээгдсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл