Орон нутгийн цагаар 05-р сарын 22-нд Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзсан байна.

М.Макри Ван И-гаар дамжуулж Ши Жиньпин даргад халуун мэндчилгээ дэвшүүлээд:
- Аргентины тал Хятад улсыг ихэд хүндэтгэдэг. Хятад улс Аргентины эдийн засаг түр хүндрэл тулгарсан үед дэмжлэг үзүүлсэнд баяртай байна. Аргентины тал Аргентин, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг үргэлжлэн гүнзгийрүүлж, хоёр орны худалдаа, аялал жуулчлал, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэхийг хүсэж байна. Бид Ши Жиньпин дарга Аргентинд ирж, Их хорийн удирдагчдын дээд уулзалтад оролцон Аргентинд төрийн айлчлал хийхийг хүсэн хүлээж байна. Аргентин улс Хятадын талын "Бүс ба зам" санаачилгыг хүндэтгэдэг бөгөөд Аргентин, Хятад "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орны харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэнэ гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ.

Ван И, Макрид Ши Жиньпин даргын мэндчилгээг дамжуулж, сүүлийн үед гадаад хүчин зүйлийн улмаас Аргентинд эдийн засаг, банк санхүүгийн зарим савлагаа гарсан. Ноён ерөнхийлөгч таны удирдлагаар Аргентины Засгийн газар үр ашигтай, иж бүрэн арга хэмжээ авсны үр дүнд байдал тогтвортой болж байна. Хятад улс Аргентины иж бүрэн стратегийн түншийн хувьд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хятадын тал Хятад, Аргентины харилцааг хөгжүүлэхийг хүндэтгэж, Аргентины талтай худалдаа, хөрөнгө оруулалт, цөмийн цахилгаан, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно. Хятад улс дэлхийн хамгийн том хэрэглээний зах зээл болж байна. Бид жил бүр олон улсын импортын яармаг зохион байгуулахаар шийдсэн. Аргентин улс Хятадын хөгжлөөс үр ашиг хүртэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.
