
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад төрийн айлчлал хийхийн өмнөхөн Өмнөд Африкийн "Санди Индэпэндэнт" сонин, "Санди трибюн" сонин, "Веекенд Аргус" сонинд “Хятад Өмнөд Африкийн найрсаг шинэ эринийг хамтдаа байгуулъя” сэдэвт тусгай нийтлэл хэвлүүлсэн байна. Ши Жиньпин дарга нийтлэлдээ:
- Өмнөд Африк нь улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн шинэ замналд гарсан байна. Рамапхоса ерөнхийлөгч эдийн засгаа хөгжүүлэн, ажлын байр бий болгож, ардын амьдралыг сайжруулан, нийгмийн шилжилтийг ахиулах зорилт дэвшүүлж, Өмнөд Африк “Хүсэл мөрөөдөл, итгэл зориг хөвчилсөн шинэ эрин үед” орлоо гэж мэдэгдсэн байна. Бид Өмнөд Африктай хамтдаа хоёр орны дипломат харилцаа тогтоосон 20 жилийн ойгоор боломж болгон Хятад, Өмнөд Африкийн иж бүрэн стратегийн түншлэлийг илүү сайн илүү түргэн хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
