Филиппинд төрийн айлчлал хийхээсээ өмнө 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Филиппиний "Од сонин", "Манила сэтгүүл", "Daily Tribune" зэрэг хэвлэлд "Хятад Филиппиний харилцааны шинэ ирээдүйг хамтдаа нээе" хэмээх гарын үсэгтэй өгүүлэл нийтэлжээ.
Тус өгүүлэлд: Энэ удаагийн айлчлалын гол зорилго бол ерөнхийлөгч Дутертетэй хамт шинэ нөхцөлд Хятад Филиппиний бүх талын хамтын ажиллагааг дээшлүүлэх тухай санал бодлоо гүнзгий солилцож, бүх талын төлөвлөгөө боловсруулж, Хятад Филиппиний харилцааг дээд түвшнээс ахиулан улам ихээр хөгжүүлэх явдал юм гэжээ.
Өгүүлэлд: Худалдааг чөлөөтэй болгон эдийн засгийг даяарчлах цагийн аясыг хааж болохгүй. Хятад улс хариуцлагатай их гүрний хувьд, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх ойлголт, гадаадад нээлттэй байдлаа өргөжүүлэхийг баримтлан, Хятадын зах зээлийн нөөц боломжийг олон улс оронтой хуваалцахад бэлэн байна. Хятадын олон улсын импортын анхны экспог саяхан зохион байгуулсан явдал бол үүний нотолгоо юм. Филиппин болон улам олон орон Хятадын хөгжлийн хурдны тэрэгт суухыг Хятад улс урьж байна. Бид олон оронтой хамтдаа ДХБ-аар гол болгосон олон талт худалдааны тогтолцоог хэлбэрэлтгүй хамгаалж, олон улсын улс төр эдийн засгийн дэг журмыг улам шударга, зохистой чиглэлээр хөгжүүлэх болно гэжээ.
