solongonews
Ши Жиньпин Шанхай хотын сайн дурынханд хариу захидал илгээв
2023-05-23 10:05
Ши Жиньпин Шанхай хотын сайн дурынханд хариу захидал илгээв.

Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхай хотын Хүнкөү дүүргийн Жяшин замын хог хаягдлыг ангилан ялгах сайн дурынханд 05-р сарын 21-ний өдөр хариу захидал илгээж, хог хаягдлыг төрөлжүүлэн ангилах ажлаа цаашид улам ахиулахыг хүсжээ.

Ши Жиньпин "Та нарын илгээсэн захидлыг уншаад, таван жилийн өмнө та нартай хог хаягдлыг төрөлжүүлэн ангилах ажлын талаар санал солилцож байснаа дурсан саналаа. Та бүхний олон нийтэд үйлчлэх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Хэдэн жил сурталчилгаа хийсний дүнд, хог хаягдлыг төрөл зүйлээр нь ангилан ялгах ажил шинэ үр дүнд хүрч, оршин суугчдын соёлын түвшин ч дээшилж, иргэдийн амьдрах орчин улам таатай болж байгаад маш их баяртай байна" гэжээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хог хаягдлын ангилал, нөөцийн ашиглалтад ихээхэн анхаарал хандуулж, олон удаа чухал заавар өгсөн юм. Сүүлийн жилүүдэд Хятад улсын хог хаягдлыг ангилан ялгах ажилд байнгын ахиц гарч, орон нутгийн 297 хот хог хаягдлын ангиллыг бүрэн хэрэгжүүлж, орон сууцны хорооллын хамрах цар хүрээ дунджаар 82.5 хувьд хүрчээ. Саяхан Шанхай хотын Хүнкөү дүүргийн Жяшин замын хог хаягдал ангилан ялгах сайн дурынхны төлөөлөгч Ши Жиньпин даргад захидал бичиж, орон нутгийн хог хаягдлыг төрөлжүүлэх нь ангилах ажлын амжилтаа тайлагнаж, энэ ажлыг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах шийдвэр зоригоо илэрхийлжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл