solongonews
Ши Жиньпин Ким Жон Унд баярын цахилгаан илгээв
2018-09-10 17:33
Ши Жиньпин Ким Жон Унд баярын цахилгаан илгээв

Синьхуа агентлагийн мэдээ: 9-р сарын 9-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын үндэсний баярын 70 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унд баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин баярын цахилгаандаа: Би БНАСАУ байгуулагдсаны 70 ойг тохиолдуулан ХКН, БНХАУ-ын засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа танд болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам, засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье гэжээ.

Ши Жиньпин: БНАСАУ байгуулагдсан 70 жилийн туршид танай ард түмэн социалист хувьсгал, бүтээн байгуулалтын үйлст ихээхэн амжилт гаргалаа. Сүүлийн жилүүдэд та БНАСАУ-ын нам, ард түмнийг удирдан, эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэг талаар иж бүрэн идэвхтэй бодлого хэрэгжүүлж, чухал үр дүнд хүрч, БНАСАУ-ын социалист үйлсийн хөгжил түүхэн шинэ цаг үед орлоо. Үүнд би чин сэтгэлээсээ баярлаж байна гэж тэмдэглэжээ.

Ши Жиньпин: БНХАУ, БНАСАУ хоёр бол хаяа нийлсэн найраг хөрш юм. БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг хоёр орны ахмад үеийн удирдагчид байгуулж, хөгжүүлсэн бөгөөд хоёр талын хамтын нандин өв юм. Хятадын нам, засгийн газар БНХАУ, БНАСАУ-ын найрсаг хамтын ажиллагааны харилцааг дээд хэмжээнд чухалчилж, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь Хятадын нам, засгийн газрын гуйвшгүй зарчим мөн. Энэ жил би тантай 3 удаа уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойллоо. Тантай гар нийлж БНХАУ, БНАСАУ-ын харилцааг урт удаан хугацаанд эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр орон, хоёр орны ард түмэнд улам их үр ашиг хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад бэлэн байна. БНАСАУ-ын ард түмэн таны тэргүүлсэн БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагаар, улс орны хөгжлийн бүтээн байгуулалтын үйлст улам их амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. БНАСАУ бадран хөгжиж, ард түмэн нь аз жаргалтай, эрүүл энх байхын ерөөл дэвшүүлье гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл