Ван И: Хятад, Казахстан найрамдалт хөрш, иж бүрэн стратегийн түнш билээ. Хятад улс анхны ерөнхийлөгч Назарбаевын Хятад, Казахстан хоёр орны харилцааны хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулсныг дээд зэргээр үнэлдэг. Шинэ ерөнхийлөгч К.Токаев ч Хятадын ард түмний найз юм. Бид Хятад, Казахстан хоёр орны харилцааны цаашдын хөгжилд итгэл дүүрэн байна гэжээ.
Тэрээр: Хоёр тал дээд зиндааны харилцаа холбоогоо үргэлжлүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх ёстой. Анхны ерөнхийлөгч Назарбаев "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II бага хуралд оролцохыг сайшаана. Хоёр тал Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад үргэлжлэн хичээн зүтгэх ёстой. Мөн аюулгүйн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орон, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллах ёстой гэжээ.
Б.Атамкулов: Казахстаны тал анхны ерөнхийлөгч Назарбаев, Ши Жиньпин дарга хоёрын тохиролцсон нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Шинэ ерөнхийлөгч К.Токаев Хятадтай харилцаа хөгжүүлэхийг ихэд чухалчилж байна гэжээ.
