Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг намын гишүүдын дунд гүнзгий өрнүүлэхийн тулд сэдэвчилсэн боловсролыг удирдах Төв хорооны ажлын хэсэг, Үндэстний хэрэг эрхэлэх хорооны удирдамжаар Хятадын үндэстнүүдийн хэлний орчуулгын товчоо “Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны сэдэвт ишлэлүүд” номыг монгол, төвөд, уйгар, казах, солонгос, и, жуан долоон үндэстний хэлээр орчуулж 9 дүгээр сарын 4-нд улсын хэмжээнд хэвлэн тарааж эхлэв.
“Сэдэвт ишлэлүүд” номыг ийнхүү орчуулан хэвлэснээр үндэстний цөөнхийн намын олон гишүүд, боловсон хүчин ухамсрын үзэл санаа, улс төр, үйл ажиллагааны хувьд намын төв хороотой нэг түвшинд байж, намын 20 дугаар их хуралд дэвшүүлсэн Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг бодитоор хэрэгжүүлж, энэ үзэл санаа нь субъектив ба объектив ертөнцийг өөрчлөхөд түлхэц болох юм.
