solongonews
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Жан Гүөчинтэй уулзав
2023-09-13 10:25
ОХУ-ын ерөнхийлөгч Путин Жан Гүөчинтэй уулзав.

   ОХУ-ын ерөнхийлөгч Путин 09-р сарын 12-ны өдөр Владивостокт болж буй Дорнын эдийн засгийн VIII форумд уригдан оролцож буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн орлогч дарга Жан Гүөчинтэй уулзав.

   Путин Хятад улсын дарга Ши Жиньпинд чин сэтгэлийн мэндчилгээ хүргэхийг Жан Гүөчиноос хүсэж, Орост Дорнын эдийн засгийн форумд оролцохоор дээд хэмжээний төлөөлөгчдийг илгээсэнд Хятад улс талархал илэрхийлэв. 

   Путин хэлэхдээ "Орос, Хятадын хамтын хүчин чармайлтаар хоёр талын харилцаа түүхэн дэх хамгийн сайхан үе орж, эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа жигд хөгжиж, хоёр орны орон нутгийн хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, Алс Дорнодын хөгжил Орос, Хятадын хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэг болж, Орос улс хоёр талын харилцаанд янз бүрийн салбарт хамтын ажиллагаа хөгжих ирээдүйтэй хэмээн итгэл дүүрэн байна" гэв.

   Жан Гүөчин дарга Ши Жиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг ерөнхийлөгч Путинд дамжуулж, Дорнын эдийн засгийн VIII форум хуралдсанд баяр хүргэв.

    Жан Гүөчин хэлэхдээ "Хоёр улсын төрийн тэргүүн Хятад-Оросын харилцааны хөгжлийг удирдаж, шинэ эринд Хятад-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн үйл ажиллагааг өндөр түвшинд хадгалж, янз бүрийн салбарт хамтран ажиллах сайхан эрч хүчийг бий болгожээ. Дарга Ши Жиньпиний энэ оны 03-р сард ОХУ-д хийсэн айлчлал үр дүнд хүрсэн юм. Хятад улс хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, хөгжлийн боломжуудыг хуваалцах, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн хөгжлийн стратегийн зохицуулалт, боомтыг бэхжүүлэх, хоёр орны орон нутгийн хамтын ажиллагааны механизмын үүргийг гүйцэтгэх, Хятад-Оросын хамтын ажиллагааны тогтвортой хөгжлийг дэмжиж, шинэ үр дүнд тасралтгүй хүрэхэд Орос улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэв.

   Жан Гүөчин Орос улсад байхдаа Дорнын эдийн засгийн VIII форумын бүх хуралдаанд оролцсон юм. Тэрээр Оросын дэд ерөнхий сайд болон Үйлдвэр, худалдааны сайд Мантуров, Приморийн бүсийн захирагч Кожемияко нартай уулзаж, Хятадын санхүүждэг аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлж буй хоёр талын хамтын ажиллагааны төслүүдийг шалгажээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл