solongonews
Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны нэгдсэн зөвлөлийн хурал болов
2018-08-26 22:13
Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны нэгдсэн зөвлөлийн хурал болов.

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, ХЯ-ы сайд Жүншань Их Британийн Олон улсын худалдааны сайд Лиам Фокс нар 24-нд Бээжин хотноо Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны нэгдсэн зөвлөлийн XIII хурлыг хамтдаа даргалж, хоёр тал Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны харилцаа, "нэг бүс нэг зам"-ын хүрээн дэх хамтын ажиллагаа, Хятад, Америкийн худалдааны маргаан, Хятадын олон улсын импортын экспо, хоёр талын эдийн засаг, худалдааны ирээдүйн харилцааны тохируулалт зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий  солилцлоо. 

Жүншань: - Одоо Хятад, Их Британийн харилцаа "алтан үе"-дээ  байна. Энэ оны эхээр Ши Жиньпин дарга, ерөнхий сайд Тереза Мей нар хоёр орны  харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд  нийтлэг ойлголтод хүрч, хоёр талын эдийн засаг, худалдааны харилцааны хөгжлийн  зүг чигийг тодорхойлсон юм. Энэ хурал хоёр удирдагчийн нийтлэг ойлголтыг  хэрэгжүүлж, Хятад, Их Британийн худалдаа, хөрөнгө оруулалт, ДХБ-ын хүрээн дэх  хамтын ажиллагааг цаашид ахиулах зорилготой юм гэжээ.  



Тэрээр: Энэ  оны 11-р сард Шанхайд болох Хятадын олон улсын импортын анхдугаар экспод Их  Британи гол зочин орны хувиар оролцохыг сайшаана. Энэ индрийг ашиглаж, Хятад  улс дахь экспортоо өргөжүүлэхийг Их Британий талаас хүсэж байна  гэжээ. 

Их Британи олон улсын импортын экспог дээд хэмжээгээр  чухалчилж байна, тэр үед ханхүү Эндрю болон миний бие төлөөлөгчдөө  даргалан экспод оролцоно, мөн Их Британийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээ Хятадын  зах зээлд орохыг ахиулах болно гэж Лиам Фокс хэллээ. 

Хурлын дараа  "Хятад, Их Британийн үйлчилгээ худалдааны ажлын хэсгийг байгуулах тухай  ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурах ёслолд хоёр сайд байлцжээ.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл