Хятад улсын дарга Ши Жиньпин 11 дүгээр сарын 23-ны өдөр Дэлхийн дижитал худалдааны II экспод баярын илгээлт явуулжээ.
Ши Жиньпин хэлэхдээ “Өдгөө дэлхий дахинд дижитал худалдаа өрнүүн хөгжиж, олон улсын худалдааны шинэ хэлбэр болж байна. Хятад улс сүүлийн жилүүдэд өндөр стандарт бүхий олон улсын эдийн засаг худалдааны тогтолцоотой эергээр уялдаж, дижитал худалдааны хөгжлийг боловсронгуй болгож, дижитал худалдааны өөрчлөлт, шинэчлэлийг өргөжүүлж, өөрийн бий болгосон хөгжлөөр дэлхий дахинд шинэ боломж олгосоор ирсэн юм. Дэлхийн дижитал худалдааны экспогийн плафтформыг бүрэн гүйцэд ашиглан, хамтдаа зөвшилцөж, хамтран ажиллаж, хөгжлийг хамтдаа дэмжиж, үр дүнг хамтдаа хуваалцаж, дижитал худалдааг хамтын хөгжлийн шинэ хөдөлгүүр болгож, дэлхийн эдийн засгийн өсөлтөд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэхийг талуудад хүсэж байна" гэжээ.
Жэжян мужийн Ханжөү хотноо нээгдсэн дэлхийн дижитал худалдааны II экспо “Дижитал худалдаа дэлхийг холбоно” уриан дор болж байгаа бөгөөд тус экспог Жэжян мужийн ардын захиргаа, Худалдааны яам хамтран зохион байгуулж байгаа юм.
