solongonews
Ши Жиньпин Вьетнамын ерөнхий сайдтай уулзав
2018-11-05 10:21
Ши Жиньпин Вьетнамын ерөнхий сайдтай уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 10-р сарын 04-нд Шанхай хотноо Вьетнамын ерөнхий сайд Руан Чуан Футай уулзав.

Ши Жиньпин: Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр   орны дээд давхаргын харилцааны уламжлалыг хэвээр хадгалж, “нэг бүс нэг зам”, “хоёр хонгил нэг бүс”-ийн уялдааг эрчимжүүлж, хамтын ажиллагааны тэргүүлэх салбарыг даруй тогтоох хэрэгтэй. Хятадын улам олон аж ахуйн нэгж Вьетнамд очиж, том төслийн хамтын ажиллагаанд оролцон, дэд бүтцээр холбогдохыг Хятад улс сайшаана. Вьетнам бол энэ удаагийн Хятадын Олон улсын импортын экспоны гол зочин орон, Хятадын Зүүн Өмнөд Азийн хамгийн том худалдааны түнш юм. Хятад улс Вьетнамаас улам олон бүтээгдэхүүнийг импортоор оруулахад бэлэн байна гэжээ.   

Руан Чуан Фу: Одоогоор, Вьетнамын нам, засгийн газар Хятадын талтай дээд давхаргын харилцаагаа нягтруулж, нягтрал   итгэлийг эрчимжүүлж, ажилч хэрэгчээр хамтран ажиллаж, ялангуяа “Хоёр хонгил нэг бүс” ба “Бүс ба зам” санаачилгыг харилцан уялдуулж, бүс нутгийн дэд бүтцээр холбогдох, тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл