solongonews
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ үндэсний баярын 69 жилийн ойн хүлээн авалт зохион байгуулав
2018-09-28 17:11
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ үндэсний баярын 69 жилийн ойн хүлээн авалт зохион байгуулав

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 25-нд Улаанбаатар хотноо үндэсний баярын хүлээн авалт зохион байгуулж, БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойг тэмдэглэлээ. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн, Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшин, Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, УИХ-ын гишүүн, яамдын сайд, дэд сайд, боловсрол, соёл, шашны салбарын төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат ажилтнууд, Хятадын цагаач иргэд, гадаадын оюутан, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Хятадын Төв радио телевиз, Монгол Улсын TV-2 зэрэг хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 400 гаруй төлөөлөгч хүлээн авалтад оролцсон юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн, Элчин сайд Шин Хаймин болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэрийн өмнөөс зочид төлөөлөгчид, олон салбарынхан БНХАУ байгуулагдсаны 69 ойн хүлээн авалтад хүрэлцэн ирж оролцож буйд чин сэтгэлийн талархал дэвшүүлжээ.

ЭСЯ-ны түр хамаарагч Ян Чиндүн, “69 жилийн турш ХКН-ын удирдлага, Хятадын ард түмний хүчин чармайлтаар үндэсний бүх салбарт ихээхэн амжилт гаргасан. ХКН-ын XIX их хурлаас хойш Хятадын бүх иргэд Ши Жиньпин нөхрөөр төв болгосон ХКН-ын Төв хороог хүрээлэн нягтарч, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдлага болгон, Хятад улсаа хөгжүүлэн бүтээн байгуулж, салбар бүрт тасралтгүй амжилт гарган, эдийн засаг тогтвортой өсч, дэлхийн улс орнуудын хөгжилд эерэг боломж нээж өгсөн юм гэжээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Юуны өмнө УИХ, Засгийн газраа төлөөлөн БНХАУ байгуулагдсаны 69 жилийн ойд халуун баяр хүргэе. БНХАУ-тай тогтоосон харилцан ашигтай хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байсаар байх болно. БНХАУ хөрш орнуудтай, ялангуяа Монгол Улстай тогтоосон харилцаагаа ихэд чухалчилдаг. Хятадын “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” байх хөрш орнуудын үзэл баримтлал, хөгжлийн үр шимээ хуваалцдаг гадаад бодлого нь хоёр орны хөгжилд шинэ боломж нээсэн юм. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятад хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Хүлээн авалтын үеэр Хятад, Монгол хоёр талын төлөөлөгчид, дэлхийн улс орнуудын дипломат ажилтнууд санал бодлоо солилцож, Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжлийн амжилт, Хятад, Монголын харилцааны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлсэн юм.

 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл