Орон нутгийн цагаар 06-р сарын 17-ны өглөө Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Канберра дахь парламентын ордонд Австралийн ерөнхий сайд Албанезтай Хятад, Австралийн ерөнхий сайд нарын жил тутмын 9 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулав.

Ли Чян хэлэхдээ“Энэ жил Ши Жиньпин дарга Австралид айлчилж, Хятад Австрали иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна.Өнгөрсөн 10 жилийн Хятад, Австралийн харилцааны хөгжлийг эргэн харахад, харилцан хүндэтгэж, санал зөрөлдөөнөө хадгалж, нийтлэг ойлголтыг эрэлхийлж, харилцан ашигтай хамтран ажиллах нь хамгийн чухал туршлага юм.Ноён Ерөнхий сайд өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Хятадад айлчилснаас хойш Хятад, Австралийн яриа хэлцэл, олон салбарын хамтын ажиллагаа ахиж, хоёр орны харилцаа иж бүрэн шинэчлэгдсэн юм.Австралийн талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааны нааштай эрч хүчийг хадгалж, хөгжүүлж, Хятад Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам боловсронгуй, тогтвортой, үр өгөөжтэй байгуулж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийг Хятадын тал хүсэж байна”.
Мөн тэрээр”Хятад, Австралийн харилцааны гол онцлог бол харилцан ашигтай, хамтдаа хожих явдал юм.Хятад улс Австралитай иж бүрэн стратегийн түншийн харилцааны байр суурийг баримталж, Хятад, Австралийн стратегийн эдийн засгийн яриа хэлэлцээ зэрэг механизмыг сайн ашиглаж, худалдааны цар хүрээг тасралтгүй өргөтгөж, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлэхэд бэлэн байгаа бөгөөд бусад салбар, орон нутгийн засаг захиргаа, соёл, аялал жуулчлал зэрэг хоорондын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бэлэн байна.Австралийн тал Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга,ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчин бүрдүүлж, хоёр талын боловсон хүчний солилцоонд илүү дөхөм үзүүлнэ гэж найдаж байна.Хятад улс Австрали улстай бүс нутаг, олон улсын түвшинд зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж,бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хуарангийн сөргөлдөөн, "шинэ хүйтэн дайн"-ыг эсэргүүцэн, нээлттэй, багтаамжтай, хамтын хөгжлийг баримталж, хамтран ажиллахад бэлэн байна”.
Албанезе хэлэхдээ “Австрали, Хятадын харилцаа одоо тогтворжиж, сайжирч байгаад Австрали баяртай байна.Австрали улс нэг Хятадын бодлогыг баримталж, "Тайвангийн тусгаар тогтнолыг" дэмждэггүй.Австрали Хятадын хөгжил дэвшлийг дэмжиж, Хятад улс дэлхийн ядуурлыг бууруулахад оруулсан асар их хувь нэмрийг өндрөөр үнэлж, Австрали, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Хятад улстай яриа хэлцэл, харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байна.Мөн цаашид эдийн засаг худалдаа, эрчим хүч,соёлын солилцоо, байгаль орчныг хамгаалах, цаг уурын өөрчлөлтөд хариу арга хэмжээ авах зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж,хоёр орны хууль тогтоох байгууллагуудын солилцоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг санал зөрөлдөөнөөр тодорхойлохгүй байж,Австрали, Хятадын харилцааг тасралтгүй сайжруулж, хөгжүүлэхийг хүсэж байна”.
Хоёр Ерөнхий сайд Хятад, Австралийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны байр суурийг баримталж, Хятад, Австралийн харилцааны ахиц дэвшил, хөгжлийн эрч хүчийг бататгаж,бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамтаар хамгаалахаар тохиролцов.Хоёр тал энэ онд багтаан Австралид Хятад, Австралийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны нэгдсэн хорооны 10 дахь хурал, Хятад, Австралийн дээд түвшний 8 дахь яриа хэлэлцээ, Хятад, Австралийн цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх сайд нарын 8 дахь удаагийн яриа хэлэлцээг зохион байгуулна гэж мэдэгдлээ.Хятад улс Австрали улсыг нэг талт визгүй улс орнуудын хамрах хүрээд хамруулах бөгөөд хоёр тал харилцан 3-5 жилийн хугацаатай аялал жуулчлал, бизнес, гэр бүлийн айлчлалын ажилтнуудад олон удаагийн виз олгохоор тохиролцсон байна.
