
БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 04-р сарын 24-ний өдөр болсон хэвлэлийн бага хуралд оролцож, тун удалгүй зохион байгуулагдах Хятад, Энэтхэгийн удирдагчдын албаны бус уулзалтын талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
- Ши Жиньпин дарга болон Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 04-р сарын 27-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Ү Хань хотод болох албаны бус уулзалтад оролцох болно. Тэгвэл энэ удаагийн уулзалтыг яагаад албаны бус уулзалтын хэлбэрээр зохион байгуулсан бэ? гэх асуултад тэрээр хариулахдаа:
- Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга болон Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди олон төрлийн арга хэлбэрээр идэвхтэй харилцаа байгуулж ирсэн.
Албаны бус уулзалт зохион байгуулах нь хоёр орны удирдагчид хамтын асуудлын талаар санал бодлоо гүнзгий солилцоход тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлэх болно хэмээн Хятад, Энэтхэг хоёр тал санал нэгтэй үзсэн байна. Хоёр удирдагч шинэ чухал зөвшилцөлд хүрч, Хятад, Энэтхэгийн харилцааны цаашдын эрүүл хөгжлийг удирдах болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
