solongonews
Ши Жиньпин дарга Макронтай хэлэлцээ хийлээ
2019-03-26 15:30
Ши Жиньпин дарга Макронтай хэлэлцээ хийлээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 25-нд Парисын Елисейс ордонд Францын ерөнхийлөгч Макронтой хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн Урьдахын залгамжлан ирээдүйгээ нээж, шинэ түүхэнд гараанаас Хятад, Франц илүү бат бэх, тогтвортой, баялаг агуулгатай иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоохыг хоёр орны төрийн тэргүүн санал нэгтэй зөвшөөрлөө.

Дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: - Хятад, Францын харилцааг сайтар хөгжүүлэхэд улс төрийн харилцан итгэлцэл бол ажил хэрэгч хамтын ажиллагаа, иргэдийн найрсаг харилцааны суурь юм гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: - Улс төрийн талд Хятад, Франц НҮБ, Их 20-ийн бүлэг зэрэг олон талт тавцан дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, цаг уурын өөрчлөлт зэрэг олон улсын томоохон асуудлаарх ойлголцол зохицуулалтаа нягтруулж, Парисын хэлэлцээр болон НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулан, бодит үйл ажиллагаагаараа НҮБ-ын дүрмийн зорилт зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болон олон талт худалдааны тогтолцоог ахиулан хамгаалах ёстой. Ажил хэрэгч хамтын ажиллагааны талд хоёр тал цөмийн эрчим хүч, агаарын тээвэр, сансрын салбарын уламжлалт харилцаагаа гүнзгийрүүлж, шинжлэх ухаан технологийн инновац, хөдөө аж ахуй, банк санхүү, өндөр насны асрамж зэрэг шинэ салбарын хамтын ажиллагааны алхааг түргэтгэж, "Бүс ба зам"-ын гуравдагч талын зах зээлийн хамтын ажиллагааны төслийг сайтар хэрэгжүүлэх ёстой. Хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтад илүү их дэмжлэг, тус дөхөм үзүүлэх ёстой. Хүмүүнлэгийн солилцооны талд соёл, аялал жуулчлал, үг хэл, залуучууд, орон нутаг зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр орон хамтдаа дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн болон Хятадын оюутнууд Францад ажил хөдөлмөр эрхэлж, суралцах арга хэмжээний 100 жилийн ойн арга хэмжээ болон 2021 оны Хятад, Францын жилийн арга хэмжээ зохиох зэрэг үйл ажиллагааг сайн зохион байгуулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин: - Хятад, Европын нь одоогоор дэлхийн хоёр томоохон хүч, хоёр гол зах зээл, хоёр томоохон соёл иргэншил байгаа юм. Европын стратегийн байр суурь, үүрэг ролийг Хятад улс чухалчилдаг бөгөөд Европтой байх харилцааг дипломат харилцааны тэргүүлэх чиг хандлагаа болгосоор ирсэн юм. Францын тал Европтой хамтран өөрийгөө хүчирхэгжүүлэх үйл явцад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжих бөгөөд Европын холбооны зүгээс Хятадтай байх харилцааг хөгжүүлэхэд илүү эерэг нөлөө үзүүлэхийг Францын талд хүсээд, хоёр тал Хятад Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэсгэж, Хятад-Европын чөлөөт худалдааны бүсийн хамтарсан судалгааг аль болох эртхэн эхлүүлэхийг найдаж байна хэмээн онцолжээ.

Макрон: - Франц, Хятад дипломат харилцаа тогтоосны 55 жилийн турш хоёр тал бие биенээ харилцан хүндэтгэсээр ирсэн нь хоёр тал баялаг үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг олгосон юм. Франц, Хятад хоорондын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны түлхүүр нь хамтын ажиллагаа бөгөөд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн турших олсон асар их ололт амжилтад баяр хүргэж байна. Хятадын найдвартай, тодорхой стратегийн түнш болсны хувьд Хятад улстай хамтаар эрх тэгш, тогтвортой, аюулгүй, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнц байгуулахад Франц улс бэлэн байна. Мөн Франц, Хятадын харилцааны ирээдүйн хөгжилд итгэлтэй байна гэжээ.

Макрон: - Хятадын талтай агаарын тээвэр, сансар судалгаа, цөмийн эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Францын "Ирээдүйн аж үйлдвэрийн төлөвлөгөө" болон "Хятадад үйлдвэрлэв 2025 он" төлөвлөгөөг харилцан холбоход Франц бэлэн байна. "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалт, Хятадын олон улсын импортын II экспод идэвхтэй оролцоход Франц улс бэлэн байна. Мөн Европ-Хятадын хамтын ажиллагааг байнга урагш хөгжихийг дэмжиж, Европын холбооны дэд бүтцээр холбогдох төсөл болон "Бүс ба зам" зам санаачилгыг харилцан холбохыг Франц улс санал болгож байна хэмээн онцолжээ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл