
Ши Жиньпин, Пэн Лиюань нар БНАСАУ-ын уран бүтээлчид Хятад улсад тоглолт хийж байгааг сайшааж байлаа. Ши Жиньпин:
- Энэ тоглолт хоёр орны тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй соёлын солилцооны чухал арга хэмжээ бөгөөд БНХАУ, БНАСАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Уран сайхны тоглолт амжилттай болж, хоёр ард түмний найрсаг байдлыг бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ри Суюн юуны өмнө ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нарт Төв хорооны дарга Ким Жон Ун, хатагтай Ри Сол Жу нарын мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжлаад, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятад улсад хийсэн урлагийн тоглолтыг дэмжсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ.

Ши Жиньпин дарга Ким Жон Ун, хатагтай Ри Сол Жу нарт халуун мэнд хүргэн, сайны ерөөл дэвшүүлж буйг уламжилж өгөхийг Ри Суюнаас хүсээд 2018 оноос хойш би Ким Жон Ун даргатай 4 удаа уулзаж, шинэ зууны БНХАУ, БНАСАУ-ын хоёр нам, хоёр орны харилцааны талд чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. БНХАУ, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. БНХАУ БНАСАУ-тай хамтран хоёр талын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр ард түмэнд илүү их үр ашиг хүртээж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
