solongonews
Ши Жиньпин, Пэн Лиюань нар Камбожийн хаан, хааны эхийг эргэн үзэв
2018-09-19 20:51
Ши Жиньпин, Пэн Лиюань нар Камбожийн хаан, хааны эхийг эргэн үзэв.

Тэргэл сарны баяр дөхөж, Хятад улсын  дарга Ши Жиньпин гэргий Пэн Лиюаний хамт 19-ны үдэш Бээжинд  амарч буй /Дяо Юй Тай зочид буудалд/ Камбожийн хаан Нородом Сихамони, хааны эх Монил нартай уулзсан байна. 

Ши Жиньпин юуны өмнө хаан Нородом Сихамони болон хааны эх Монилд баярын өдрийн мэнд хүргэж, эрүүл энх, урт насалж удаан жаргахын өрөөл дэвшүүлжээ. Тэрээр: - Хятад-Камбожийн харилцаа маш ойр дотно, онцгой гүн зузаан болсон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш 60 жилийн турш хаан Сихамони,  хааны эх Монил нар Хятад-Камбожийн найрамдалд ихээхэн анхаарал хандуулж, хоёр  орны харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм гэжээ.  

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл