solongonews
Фү Хуа Сербийн Хятад улсад суугаа элчин сайд Стефановичтай уулзав
2024-03-20 10:33
Фү Хуа Сербийн Хятад улсад суугаа элчин сайд Стефановичтай уулзав

        Синьхуа агентлагийн дарга Фү Хуа 3-р сарын 19-нд Бээжин хотноо  Сербийн Хятад улсад суугаа элчин сайд Стефановичтай уулзав.

        Фү Хуа хэлэхдээ, Дарга Ши Жиньпин, Ерөнхийлөгч Вучич нарын удирдлаган дор Хятад-Сербийн харилцаа цэцэглэн хөгжиж байна. Синьхуа агентлаг Сербийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ухаалаг сангийн солилцоо, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч, цаашид ч Хятад-Сербийн нөхөрлөлийн сайн төлөөлөгч байх болно. Мөн Сербийг дэлхий дахинд шударга, объектив, цогц байдлаар мэдээлж, Хятад, Сербийн ард түмнүүдийн нөхөрлөлийн түүхийг ярих болно.

        Стефанович хэлэхдээ, Хятадтай найрамдал, хамтын ажиллагаа хийх нь Сербийн хувьд хамгийн чухал юм. Синьхуа агентлаг Сербийн талаар дэлхийд урт хугацааны цагт чанрыг барьсан, шударга, нөхөрсөг мэдээ мэдээлэл гаргасанд нь Сербийн тал баярладаг. Сербийн Хятад улсад суугаа элчин сайдын яам Сербийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ухаалаг сангийн найрсаг, хамтран ажиллах харилцааг гүнзгийрүүлэхэд Синьхуа агентлагийг бүрэн дэмжих болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл