
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 28-нд Мадрид хотноо Испанийн сенат, төлөөлөгчдийн танхимын гишүүдэд хандан үг хэлсэн байна.

Ши Жиньпин даргыг Сенатад очиход, Испанийн сенатын дарга Ескүдеро, төлөөлөгчдийн танхимын дарга Пастор нар угтан авч, хөгжимчид Хятад, Испани хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлжээ. Хурлын танхимд орсны дараа Ши Жиньпин сенат, төлөөлөгчдийн танхимын гишүүд, олон нам бүлгийн албаны хүмүүстэй гар барин мэндчилсэн байна.
Ши Жиньпин: Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой, мөн Испани улс өнөөгийн хэрэгжүүлж буй үндсэн хуулиа нийтэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. 40 жилийн турш, Хятад, Испани хоёр орон тус тусын улс орныхоо нөхцөлд нийцсэн хөгжлийн замаар замнахаа баримталж, улс орноо хөгжүүлж, нийгмээ дэвшүүлсэн юм гэжээ. Тэрээр: Испанитай дээд давхаргын харилцаагаа хэвээр хадгалж, цаашид харилцан ойлгож, гол ашиг сонирхол, чухал асуудлаар харилцан дэмжиж, хоёр талт харилцааны хөгжлийн зөв чигээ хатуу баримтална. Хөгжлийн ойлголтын солилцоо, стратегийн холбоосоо эрчимжүүлж, "Бүс ба зам"-ын хүрээнд хамтран ажиллаж, "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулна. Нийгэм соёлын солилцоогоо өргөжүүлж, олон улсын үйл хэргийн явцад нягт харилцан уялдана. Хятад, Испани хоёр орны улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлж, иргэдийн харилцааг ахиулан, ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэх талаар Испанийн парламент чухал үүрэг гүйцэтгэж болно. Испанийн сенат, төлөөлөгчдийн танхимтай найрсаг харилцаагаа эрчимжүүлэхийг Хятадын тал чухалчилна. Та бүхэн Хятад, Испанийн найрамдлын салбарт улам их хувь нэмэр оруулж, хоёр орны харилцааны хөгжлийг хөдөлгөгч хүчээр сэлбэхийг хүсэж байна гэжээ.
