
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 03-нд Хятад, Африкийн удирдагчид, худалдаа бизнесийн салбарын дээд хэмжээний уулзалт буюу Хятад, Африкийн орнуудын аж ахуйн нэгжийн эздийн VI хурлын нээлтэд оролцон “Чинээлэг нийгэм рүү хамтдаа урагшилцгаая” сэдэвт илтгэл тавьжээ. Тэрээр Африкийн орнууд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад оролцохыг Хятад улс дэмжиж, Африктай бүх талын хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, улс орныхоо нөхцөлд тохирсон багтаамжтай, хүртээмжтэй, харилцан ашигтай, хамтдаа хуваалцсан чансаатай хөгжлийн замаар замнаж, ард түмнийхээ амьдралыг улам аз жаргалтай болгоход бэлэн байна гэж онцолжээ.
Ши Жиньпин даргын тавьсан илтгэлийг Африкийн олон салбарынхан өндрөөр үнэлж, Африкийн орнууд "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон Хятадтай хамт Хятад, Африкийн улам нягт хувь заяаны хамтын цогц байгуулах чиг хандлагыг тодорхойллоо гэж үзсэн байна.
Кенийн Ардчилал, удирдлагын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Дени Коди: Дэд бүтцийн холболт Африкийн улс орнуудыг ядуурлаас ангижруулах, орчин үеийн болгоход, мөн Хятадын аж ахуйн нэгжүүд гадаадад бизнес эрхлэхэд тусалсан. Ши Жиньпин дарга ийм өндөр чанартай хөгжлийн замыг санаачилсан нь Африкийн хөгжлийг дэмжиж, мөргөлдөөний эх үүсвэрийн шинжтэй асуудлыг зохицуулахад тустай юм гэжээ.
Этиопийн Адис Абабагийн их сургуулийн профессор Константинос: Этиоп бол Африк, Хятадын хамтын ажиллагааны үр ашгийг хүртэгч юм. "Бүс ба зам" хамтын ажиллагааны хүрээнд, тус улсын аж үйлдвэрийн парк, шинэ онгоцны буудал зэрэг бүтээн байгуулалтын төсөл Этиопийн хөгжилд туслах болно гэжээ.
Танзанийн Хөгжлийн бодлого судлалын хүрээлэнгийн ахлах судлаач Брендина Кирама: Сүүлийн жилүүдэд Хятадын олон аж ахуйн нэгж Танзанид хөрөнгө оруулж, орон нутагт олон тооны ажлын байр гаргасан. Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалт Хятад, Африкийн орнуудын хоорондын солилцоог гүнзгийрүүлэх зам сувгийг тэлж байна. Энэ боломжийг бид ашиглах ёстой гэжээ.
