solongonews
Ши Жиньпин дарга ОУОХ-ын даргатай уулзав
2023-09-22 21:01
Ши Жиньпин ОУОХ-ын даргатай уулзав

    Хятад улсын дарга Ши Жиньпин Ханжөү хотноо есдүгээр сарын 22-ны үдээс хойш Азийн спортын 19-р наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад хүрэлцэн ирсэн Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бахтай уулзав.

Ши Жиньпин дарга:

- Та болон Олон улсын олимпийн хороо Хятадад олимпийн хөдөлгөөн, спортыг хөгжүүлэхэд эртнээс дэмжлэг үзүүлсээр ирсэнд Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Олон улсын олимпийн хороо нь дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалах, хүн төрөлхтний эв нэгдэл, хөгжил дэвшлийг ахиулахад онцгой, чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Хятад улс спортыг хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж, олон улсын олимпийн үйл хэрэгт идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд Олон улсын олимпийн хороотой хамтаар чармайж, хоёр талын хамтын ажиллагааны шинэ амжилт тогоон, олимпмыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад шинэ, илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл